ОХУ-ын армийн зэвсэглэлд лазер зэвсгүүд нэвтэрчээ

9c01332fde7ae9d8f85e93065efa14f6original

ОХУ-ын зэвсэгт хүчин физикийн шинэ зарчим дээр тулгуурласан лазер зэвсэгтэй болсон гэж тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Юрий Борисов мэдээллээ. ОХУ зэвсэгт хүчнийхээ зэвсэглэлд лазерын зэвсэг нэвтрүүлж, бодит утгаараа тус улсын зэвсэгт хүчин лазерын зэвсэгтэй болсон аж. Үүнээс өмнө ОХУ арай өөр төрлийн лазерын зэвсгүүд бүтээж түүнийгээ зэвсэгт хүчиндээ нэвтрүүлж байсан ч энэ удаагийн шинэ зарчим бүхий лазерын зэвсгийг сонгож байгаа бололтой, 2025 он хүртэл ийм төрлийн  зэвсгүүд болон ийм зэвсэг бүхий томоохон армитай болгохоор төлөвлөсөн байна.

“Риа Новости” болон бусад мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, энэхүү зэвсэг нь туршилтын загвар биш аж. Ямартай ч, ОХУ 2025 он хүртэл “Улсын зэвсэглэлийн шинэ хөтөлбөр” гэгчийг хэрэгжүүлэх юм байна. Харин лазерын туяаны судалгаа ерөнхийдөө дуусч байгаа бөгөөд Нижний Новгород мужийн Саров хот дахь Туршилтын физикийн Бүх-Оросын судалгааны хүрээлэнд хийж байгаа энэхүү ажил 2017 оны сүүлээр дуусах юм байна. Сонирхуулахад, АНУ бас лазер туяа болон лазерын зэвсэг бүтээх гэж эрчимтэй ажиллаж бөгөөд өнгөрсөн таван жилийн хугацаанд багагүй амжилт олж зэвсэгт хүчнийхээ зэвсэглэлд лазер зэвсэгтэй болж байгаа юм байна.

Нинж

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …