Гүйцэт болсон тарвасыг яаж мэдэж авах вэ

Гүйцэт болсон тарвас жимсийг хэрхэн мэдэх талаар “www.brightside.me” сайт нийтэлжээ. 

Алхам №1

Гүйцэт болсон тарвасны доод хэсэгт улбар шар өнгөтэй байвал таны сонгосон тарвас идэхэд тохиромжтой гэсэн үг. Харин тарвасны доод хэсэг цайвар шаргал бага зэрэг түүхий байна гэсэн үг.

Алхам №2

Тарвас хэр их бор толбо, хээтэй алаг байх тусам амттай байдаг байна. Тиймээс та гөлгөр ногоон тарвас авахаас зайлсхий.

Алхам №3

Хэмжээгээр нь амтыг нь урьдчилан мэдэх.  Зуйван буюу “watery” нь-Шүүслэг. Харин бөөрөнхий буюу “sweet” нь- чихэрлэг гэсэн үг.

Алхам №4

Хүнд тарвас хамгийн амттай, шүүслэг байдаг гэнэ.

Алхам №5

Хэрвээ тарвасны иш нь хатсан бол таны сонгосон тарвас 100 хувь болсон гэсэн үг. Харин иш нь ногоон өнгөтэй байвал хараахан болоогүй, идэхэд тохиромжгүй гэсэн үг.

shuud.mn

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …