Өнөөдрөөс халууны эрч бага зэрэг буурна

1fe18b653e2602555d48717e2da5f3debig
Өнгөрсөн өдрүүдэд Алтайн Өвөр говийн болон Баянхонгорын Эхийн голд хамгийн дээд тал нь 46 хэм хүрч халжээ. Газар тариалангийн бүс нутгуудад 37 хэм, говийн бүсэд 35-38 хэмд хүрч халсан байна. Тэгвэл өнөөдрөөс халууны эрч бага зэрэг буурах аж.
Өнөөдөр баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн хойд хэсгээр сэрүүсэх юм байна. Түүнчлэн ирэх амралтын өдрүүдэд баруун болон төв, зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай бороо орно. Агаарын температур баруун нутгийн зүгийн хойд хэсгээр, төвийн нутгийн хойд хэсгээр бага зэрэг саарч, ихэнхи нутгаар 3-4 хэмээр буурах аж.
Өнөөдөр Улаанбаатарт 30 хэмийн дулаан байна. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө  24-29 градус дулаан байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээлсэн юм.
Нинж
 Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …