Хоолонд нь сэргээш нууцаар хийсэн нь илэрч Н.П.Ядав цагаадаж рио явахаар болжээ

1470278809_olloo_mn_1470216029_yadav

2015 онд АНУ-ын Лас-Вегас хотод болсон чөлөөт бөхийн ДАШТ-ний 74 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн энэтхэгийн бөх Нарсингх Панчан Ядаваас бэлтгэл сургуулилтын үеэр энэ оны долоодугаар сарын 5-ны өдөр авсан сэргээшийн шинжилгээгээр дианабол илэрч түүнийг Зуны олимпийн наадамд явуулахгүй шийдвэр гарсан билээ. Түүний оронд Рио-де-Жанейро руу олимпийн мөнгө, хүрэл медальт Сушил Кумар, залуу бөх Парвин Ран нар олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байлаа.

Н.П.Ядав хүсэлт гаргасны дагуу Энэтхэгийн сэргээшийн эсрэг агентлагаас цагдаагийн байгууллагатай хамтран мөрдөн шалгалт ажиллагаа явуулсны үр дүнд Н.П.Ядав нь сэргээш огт хэрэглээгүй, харин хорон санаатнууд түүний хоолонд стероид нууцаар хийсэн нь илэрч тэрбээр цагаадаж олимпийн наадамд оролцохоор болжээ. Өмнө нь түүнийг утсаар заналхийлж байснаас бие хамгаалагчтай  явдаг болсон байна.

эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо

Санал болгох мэдээ

Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ

Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News …