Өвөр Монголын хэсэг бүс нутгийн халууны хэм түүхэн тэмдэглэлийг эвджээ. Эдгээр өдрүүдэд Өвөр Монголд аагим халуун үргэлжилж, хэсэг бүс нутгийн халууны хэм +40 хүрч халж байгаа аж. Өвөр Монголын ихэнх бүс нутгийн өдрийн халууны хэмжээ дунджаар +30 хэмээс дээш гарч, зарим газар өндөртөө +40 хэмд хүрч байгаа бөгөөд Ү Хай, Хайлаар, Шинэ Барга зүүн хошуун зэрэг нутгаар халууны хэм түүхэн тэмдэглэлийг эвджээ. Өвөр Монголын Цаг Агаарын товчоо өдөр бүр аагим халууны сэрэмжийн дохио нийтэлж байгаа юм.
Урьдчилсан байдлаар энэ сарын 2-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл Өвөр Монголын ихэнх бүс нутгаар халуун үргэлжлэх төлөвтэй байна. Энэ хэд хоногийн халууны бүрхэх хэмжээ өргөн, үргэлжлэх хугацаа урт байх тул наршихаас сэргийлэх, гадагш гарахдаа нарнаас хамгаалах тос түрхэж, шүхэр авч явах хэрэгтэй. Үд дундын халуунд онцын ажилгүй бол гадагш гарахгүй байхыг анхааруулжээ. Мөн ус сайн уухыг зөвлөж байна гэжээ.