Нүүрний арьс нь тослог, нүхжилттэй хүн илүү овортой, өөртөө итгэлгүй харагддаг. Гэрийн нөхцөлд тууштай бөгөөд тэвчээртэй байж чадвал энэ асуудлаас амархан салж болно.
Арьс арчилгаа дутагдаж гэмтсэнээс арьсны өнгөн хэсэг суларснаар нүхжилт үүсч томордог ба мөн хуурайших эсвэл тослогтох асуудлууд байнга тулгардаг. Арьсны нүхжилт үүссэн л бол хурдан арга хэмжээ авч арчлахгүй бол нүүрний арьс унжиж, суларч, улмаар үрчлээ үүсч хөгшрөл хурдан явагдах шалтгаан болдог байна. Арьсны нүхжилтийг багасгахын тулд үр дүнтэй дүнгүй элдэв гоо сайханы бүтээгдэхүүн хэрэглэж мөнгө цаг заваа үрэх хэрэггүй.
Учир нь гэрийн нөхцөлд гарын доорх 2-3-хан цөөхөн орц ашиглаад нүхжсэн, тослог арьс арчилгааг шийдвэрлэж болох аргыг гоо сайханчид дэлгэж байна. Эдгээр арьс арчилгааны аргууд, маскууд нь байгалийн гаралтай орц ашиглах тул сөрөг нөлөө байхгүй, олдоц сайтай тул хүссэн үедээ хэрэглэж болох юм.
1. 2 хоолны халбага хүнсний содыг 2 хоолны халбага устай хольж сайтар хутгаад нүүрнийхээ тослог болон нүхжилттэй хэсэгт түрхээд 15 минут байлгасны дараа хүйтэн усаар угааж арилгана. Ус болон сода нь арьсны булчинг сэргээж агшааж өгдөг байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу