Манай тамирчдын наймдугаар сарын 8-ны өдрийн тэмцээний хуваарь

Untitled

БАЙТ ХАРВАА:

Монголын цагаар 21:13 цагт “Монголын мэдээ” сувгаар шууд дамжуулна.

Манай байт харвааны тамирчин Ж.Гантөгс маань хасагдах шатны эхний харваанд Тайландын харваач Тамвонг Виттаятай цэц мэргэнээ сорино. Тайландын харваач нь 28 настай, Лондонгийн олимпод 33 дугаар байранд орж байсан, Инчёоны Азийн наадамд 17дугаар байранд орж байсан тамирчин байна.


ЖУДО:

Монголын цагаар 21:13 цагт MNB Нэгдүгээр сувгаар шууд дамжуулна.

Эрэгтэй жудо бөхийн 73 кг-ын жинд Г.Одбаяр Египтийн бөх Мохьелдин Мохамадтай барилдана. Эмэгтэй жудо бөхийн 57 кг-ын жинд Д.Сумъяа эхний тойрогтоо гоц мөргөж байгаа бөгөөд дараагийн тойрогт Нидерландын бөх Верхаген болон Сенегалын бөх Дийдхию нарын ялсантай нь барилдах юм байна.


БОКС:

Монголын цагаар наймдугаар сарын 9-ний өглөө 5:30 цагт “Монголын мэдээ” сувгаар шууд дамжуулан үзүүлнэ.

Боксын 46-49 кг жинд Г.Ган-Эрдэнэ Эквадорын боксчин Кипо Пилатахитай тулалдана. Тэрээр 26 настай бөгөөд Лондонгийн олимпод 9 дүгээр байр, Баку болон Миланд болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн 9 дүгээр байранд шалгарч байсан туршлагатай тамирчин юм байна.

 

Монголын үндэсний олон нийтийн телевиз албан ёсны эрхтэйгээр РИО 2016 шууд дамжуулж байна

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …