Г.Отгонцэцэгийг Казахстан Улс 150 сая төгрөг, нэг өрөө байраар шагнана

4238

23-хан насандаа олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн жүдогийн тамирчин Г.Отгонцэцэгийг Казахстан Улс 75 мянган ам.доллар /150 сая төгрөг/ болон нэг өрөө байраар шагнахаар боллоо. Жүдогийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Монгол Улс М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг гэсэн хоёр шилдэг тамирчинтай бөгөөд олон улсын шинж чанартай тэмцээнд голцуу М.Уранцэцэг явж, хоёроор эрэмбэлэгддэг байсан Г.Отгонцэцэг өнгөрсөн жилээс иргэншлээ сольж, Казахстаны нэр дээр барилдах болсон билээ. Тэгвэл ганцхан жилийн дараа өндөр амжилт үзүүлж, Риогийн олимпоос хүрэл медаль хүртлээ.

Тиймээс Г.Отгонцэцэгийг Казахстан Улс 75 мянган доллар болон нэг өрөө байраар урамшуулах боллоо. Казахстан Улсын хувьд Төв Азийн бүс нутагтаа хамгийн өндөр бай шагналыг олимпын медальтнууддаа олгодгоороо онцлог юм. Тус улс олимпийн хүрэл медальд 75 мянган ам.доллар, нэг өрөө байр олгодог бол мөнгөн медальд 150 мянган ам.доллар, хоёр өрөө байр, алтан медальд 250 мянган ам.доллар, гурван өрөө байр олгодог байна. Ямартай ч, өөртөө боломж үүсгэн Казахстаны нэрийн өмнөөс гарч барилдсан Г.Отгонцэцэгтээ баяр хүргэе. Хоёр улсын холбоодын гэрээний дагуу өөр улсын нэрийн өмнөөс гарч барилдсан ч Монгол хүн, Монгол тамирчин амжилт үзүүллээ. Магадгүй түүний хувьд эх орноосоо, Монголоосоо барилдсан бол олимпийн наадамд ч оролцохгүй байх магадлалтай байв. Тэгвэл М.Уранцэцэгийн хувьд аз дутаж, жиндээ 5 дугаар байр эзэлжээ.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

ЗГ:Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гэр …