Таны өтгөн хатдаг бол ямар хоол хүнс хэрэглэх вэ?

constipation

Хүмүүсийн дунд ил биш ч түгээмэл байдаг нэгэн асуудал бол өтгөн хаталт юм. Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа нь энгийн явагдаж байгаа хүний өтгөн хатах ёсгүй. Харин таны өтгөн хатаж зовиуртай хэцүү байгаа бол идэж буй хүнсээ анхаараарай.

Таны өтгөн байнга хатдаг бол энэ нь таны эрүүл мэнд, гоо сайхан төдийгүй урт наслахад тань хор хөнөөлтэй. Тиймээс яаралтай дор бүр нь арга хэмжээ авч байх хэрэгтэй. Өтгөн хатсанаар хоол боловсруулах үйл ажиллагаа доголдож, түгжирч, гадагшлалгүй удсан өтгөн шулуун гэдэсний хананд лав наалдаж энэ үйлдэл нь дахин дахин давтагдсанаар таргалалт, өөхлөлт, даралт, зүрх судасны өвчин, элдэв хорт хавдар үүсэх анхан шатны алхам болдог байна. Тиймээс өтгөн хаталтыг хэрхэн анагаах вэ?

1. Халуун бүлээн буцалсан цэвэр ус байнга уух. Усыг цагаан гаа, зөгийн бал, нимбэг зэргээс сонгон эсвэл хослуулан хандлаж ууж болно.

2. 500гр байгалын органик тараг, 3-4 цэвэр усыг зэрэг уу. Энэ нь өтгөн хөөх маш үр дүнтэй арга бөгөөд хоромхон хугацааны дараа таны гэдэс дотор хөнгөрөх болно.

3. 20 хоногт нэг удаа өлөн ходоодон дээрээ шар сүү ууж ходоод, шулуун гэдэс, цөсийг цэвэрлэх.

4. Алим, тоор, чавга, хатаасан жимс жимсгэнийг хэрэглээгээ ихэсгэх

5. Элдэв ундаа, шүүс, сүүтэй цай, кофений оронд ногоон цайг хэрэглэж занш.

6. Бор будаа, арвайн будаа, хөц будаа, амуу тариа, овьёос зэрэг бүхэл үр тариан бүтээгдэхүүн хэрэглэж хэвш.

7. Давс, чихэр, тос багатай попкорн идэх нь өтгөн хаталтыг хөөдөг.

8. Жигнэж чанасан брокколитой хоол хүнс хэрэглэж сураарай.

Дээрх хоол, хүнсийг өргөн хэрэглэхээс гадна үргэлж дасгал хөдөлгөөнтэй байгаарай. Алхахыг гол дасгал болго. Хөдөлгөөн дутагдсанаас л өтгөн хатах, түгжрэх гол шалтгаан болдог. Мөн нэг дор хэтэрхий их хоол идэж болохгүй бага багаар ойр ойрхон хооллож болно. Давс, сахар, өөх тос ихтэй хуурсан хайрсан хоол хүнс хэрэглэхээс татгалз.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …