Монголын далбаа Риогийн тэнгэрт мандлаа

Untitled рр

“Рио 2016” олимпийн наадмын эмэгтэй жүдо бөхийн 57 кг-ын жинд өрсөлдөж байгаа Доржсүрэнгийн Сумьяа одтой сайхан барилдаж, оноолт таарсан учраа бөхчүүдээ ээлж дараалан давсаар мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот төрийн далбааг Бразилийн тэнгэрт мандууллаа.

Д.Сумьяагийн хувьд ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн эмэгтэй тамирчдын дундаас анх удаагаа олимпоос медаль хүртсэн тамирчин болж байгаа билээ.

13895083_586287654892111_7492566720722044844_n

Харин 57 кг-ийн жинд алтан медалийг Бразилийн жүдоч Рафаэла Силва хүртсэн бол хүрэл медалийг Японы Каори Мацумото, Португалийн тамирчин Монтейру Телма нар хүртсэн юм.

13876513_1656191601374755_6319489111767602807_n

Монголын үндэсний телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулж байна .

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …