Риогийн тэнгэрт Монгол Улсынхаа далбааг намируулж, Монголын баг тамирчдаас анхны медалийг авсан Доржсүрэнгийн Сумъяаг Төрөөс 60 сая төгрөгөөр урамшуулна.
Жүдо бөхийн 57 кг-ийн жинд барилдсан Монгол Улсын тамирчин Д.Сумъяа алтын төлөө зохион байгуулагч орны бөх, Бразил Улсын тамирчинтай таарч эн тэнцүү өрсөлдсөн ч шүүгчдийн шийдвэрээр ялагдал хүлээж мөнгөн медаль хүртсэн юм.
Монгол Улс олимпийн наадмаас алт авсан бөхийг 120, мөнгө авсан бөхийг 60, хүрэл авсан бөхийг 30 сая төгрөгөөр тус тус урамшуулахаар тогтсон бөгөөд ямартай ч, олимпийн мөнгөн медаль эх орондоо авчирсан Д.Сумъяадаа баяр хүргэе.
Сонирхуулахад, Д.Сумъяа нь 1991 онд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн бөгөөд 2012, 2013, 2015 оны жүдогийн дэлхийн цомд амжилттай барилдаж, хүрэл медаль хүртэж байсан аж.
Казахстаны нэрийн өмнөөс барилдсан Г.Отгонцэцэгтэй хамт
Төгс