УИХ-ын дарга М.Энхболд Д.Сумъяатай утсаар холбогдон баяр хүргэлээ

ea206728c90299b96fdaddaa95c7d176

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулан, амжилттай сайн барилдаж мөнгөн медаль хүртсэн жудо бөхийн ОУХМ, МУГТ Доржсүрэнгийн Сумъяатай өнөөдөр утсаар холбогдон баяр хүргэлээ.

Тэрээр Д.Сумъяад хандан “Тамирчин хүний тэсвэр тэвчээр, ур ухаан, уран мэх, эр зоригийн гарган урамтай сайхан барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, энэ удаагийн олимпийн анхны медалийг хүртсэн тамирчнаараа Монголчууд бид бахархаж байна. Медалийн барилдаан Монголын цагаар шөнийн 04:00 цагийн орчим таарсан ч сэтгэл догдлуулан бүгд үзсэн. Гавьяат тамирчиндаа дараа дараагийн уралдаан тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе” гэжээ. Улсын Их Хурлын дарга М.Энхболд эв нэгдэлийн билэг тэмдэг Олимпийн наадамд өндөр ач холбогдол өгч, тамирчиддаа анхаарал хандуулдаг хүн юм. Тэрбээр “Лондон-2012” Олимпийн наадмаас монголчууд таван медаль хүртэхэд багийн ахлагч хийж байсан түүхтэй юм байна.

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …