Валютын хомсдол Н.Золжаргалтай холбоотой юу

13988777_1114812715274344_214568859_n

Одоо өсчихөөд байгаа валютын ханш угтаа бол Н.Золжаргалтай л холбоотой юм. Хүмүүс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг бодлогогүй мэдэгдэл хийснээс болоод ам.долларын ханш өсч, үүнийгээ дагаж бараа бүтээгдэхүүний үнэ ч өслөө гэж бухимдацгааж байна.

Гэтэл Н.Баяртсайхан нөөцгүй болсон өнөөгийн бодит байдлын тухай л мэдээлэл өгсөн байгаа юм. Тэгвэл нөөцгүй болгох ажлыг хэн хийчих вэ. Энэ хариуцлагыг хэн хүлээх вэ.

Уг нь буух эзэн буцах хаягтай л асуудал юм л даа. Өөрөөр хэлбэл, Н.Баяртсайханаас өмнө төв банкыг удирдаж байсан Н.Золжаргалаас “Монгол Улс яагаад валютын нөөцгүй болчихсон” тухай асуухад л хангалттай.

Харин Н.Золжаргалын хариултыг ерөнхий дөө гадарлаж байна. Тэрээр үнэ тогтворжуулах агуулгатай төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд баахан сул зээл олгочихсон. Тэр нь эргүүлэн төлөлт тасарснаас болоод л улс валютын нөөцгүй болчихлоо гэх тайлбарыг эдийн засагчид өгч байгаа. Н.Золжаргал ч ийм л тайлбар өгөх болов уу.

Ямар сайндаа л эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, томоохон аж ахуйн нэгжүүдэд бага хүүтэй зээл гаргаж өгч байсан асуудлыг нь хэвлэлүүд дэлгэж эхлэх вэ дээ. Тухайлбал “Энержи ресурс” компанид 200 тэрбум, Дарханы төмөрлөгийн “QSC” компанид 150 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаардамжуулан,  маш  бага хүүтэйгээр олгосон байдаг. Энэ  нь  банкны  тухай  хууль  зөрчсөн гэж эх сурвалжууд  хэлж байна. Харин энэ эрх мэдлийг Н.Золжаргал дун мэдэн хэрэгжүүлж байсан гэх мэдээллүүд байна.

Төв банкны ерөнхийлөгчийг зарчмын хувьд алдаатай бодлого явуулсны үр дүнд Монгол Улс санхүүгийн хямралтай нүүр тулгарсан гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Ер нь төв банк улс эрх ашгийг хамгаалдаг байх ёстой. Гэтэл өнгөрөгч хугацаанд арилжааны банкны системээр ажиллачихав уу гэж хардмаар.

Хэрвээ үнэхээр буруу бодлого явуулсан бол Н.Золжаргалыг зүгээр л албан тушаалаас нь чөлөөлөөд өнгөрмөөргүй байна. Хаана хэрхэн алдаа гаргасныг нь засуулж, хариуцлага тооцож ажилладаг болмоор байх юм.

Улс чухал албан тушаал бол аль нэг намын гишүүнд шагнал болгоод өгчихдөг эд зүйл биш. Магадгүй ингэж ойлгож албан тушаал авсан хүн л өнөөдөр улс орныг валютын чадамжгүй, бүрэн хараат байдалд шилжүүлчихлээ. Тиймээс засаг солигдсон нэрээр халаа сэлгээ хийнэ гэж яаралгүй төв банкны ерөнхийлөгчийн тайланг сонсчихоод цаашид авах арга хэмжээтай нь танилцчихаад, яагаад энэ их валют, төгрөгийг бага хүүтэй зээлсэн тухай нь тодруулчихаад дараа нь чөлөөлөх ёстой байжээ.

Эх сурвалж:Tashuur.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …