ХОНЬ (3/21-4/19)
Хувийн амьдралдаа та сэтгэл хангалуун бус байна. Хосууд харилцан гомдож үл ойлголцож хэрүүл маргаан хийнэ. Та хэт дэврүүн сэтгэлээсээ болж агуу хайрыг хайснаас жинхэнэ хайраа алдаж магадгүй. Өөдрөг гэгээлэг сэтгэлээр та амьдралынхаа турш хүсч байсан мөрөөдлөө ил харуулж чадна.
ҮХЭР (4/20-5/20)
Өөрийн санаачлагаа бодит арга хэмжээ болгохоосоо өмнө сайтар нягталж чадвал амжилтанд хүрнэ. Оюутнууд ирээдүйд нөлөөлөх чухал алхам хийх болно. Хэрвээ зөвхөн мөнгө сайн олдог мэргэжлийг сонговол тийм ч оновчтой биш гэдгийг анхаар. Өөрчлөлтийг ихээр хүсэх бөгөөд энэ нь таны сонголтод нөлөөлнө. Та дэлгүүрээр хэсвэл сайтар зохицох хувцас авч чадна. Өнөөдөр чухал шийдвэр гаргахад тийм ч таатай өдөр биш.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хамтран ажиллагч эсрэг хүйстэндээ татагдсанаас ажил цалгардаж мэдэх юм. Гэхдээ түүнтэй цайны цагаар ярьж хөөрч суухад муу зүйлгүй. Тэр ч танд татагддаг байж болохыг үгүйсгэх аргагүй. Хэдий тийм ч ажил ба хувийн амьдралыг ялгаж салгах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай. Өөрийгөө илэрхийлэх шаардлага үүсч, өөрийгөө магтаж дэвэргэх хэрэгтэй болжээ.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Сайн амар. Хайртай хүмүүстэйгээ хамт гадаа наранд цагаа өнгөрүүлбэл эрүүл мэнд чинь сайжрах болно. Цэвэр агаарт гарч дасгал хий. Гэрээ цэвэрлэх гэж байгаа бол гэр бүлийнхэнтэйгээ хамт хий. Үдэшлэгт явж буй эцэг эхчүүд эртхэн ирж хүүхдээ асар. Тэгвэл хожим харамсахгүй. Ажилд орох, эсвэл аяллаар явах гэж байгаа бол биелүүлж чадна.
АРСЛАН (7/23-8/22)
Аз завшаантай өдөр. Cap өнөөдөр танай ордонд байрлах бөгөөд сэтгэл гонсойх зүйлтэй тулгарахгүй. Хэдийгээр заавал шийдвэр гаргах асуудлуудтай тулгарах боловч, та зөв сонголтыг хийж чадна. Зорилгодоо хүрэхийн тулд та маш шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Судалгаа хийхэд цаг гаргах хэрэгтэй гэдгийг санаарай. Зорилготой байх нь танд аз жаргал бэлэглэх болоод шинэ зүйл олж мэдэхэд тусална. Та жижиг зүйлсэд анхаарлаа хэт их хандуулсны хэрэггүй, учир нь танд шийдэх ёстой том зүйлүүд гарч ирнэ.
ОХИН (8/23-9/22)
Та нарын олонхид туйлын хүслээ биелүүлэхийн тулд юу л бол юу хийж чадах юм шиг санагдана. Энэ бол үр бүтээмжтэй, шинийг санаачлагч үе бөгөөд олонхи энэ ордныхон өндөр амжилтанд хүрэх чадвартай байх болно. Таныг нэр алдар, амжилтанд хүргэх хэмжүүр бол бусад хүмүүсийн болон таны өөрийн чинь чадвар чадамж тул хэний ач тус вэ? гэдгийг мартахгүй байх нь зүйтэй. Янаг амрагийн явдал таатай байх бөгөөд та хайртай хүндээ онцгойлон цаг гаргаж, холбоогоо илүү дотно болгохыг хичээ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Идэвхтэй өдөр. Бусдын хувьд тааламжтай зүйл нь танд онцгүй байж магадгүй, аль болох өөрийгөө удирд, та алдаа гаргахгүй. Таны найз танд өөрийгөө хөгжүүлэх боломж олгоно. Танд чөлөөт цаг байхгүй бол хийх ёстой зүйлээ л хий. Та хэрэгтэй зүйлдээ цаг гаргаж чадна. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учирна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Бархасбадь гаргийн тааламжтай нөлөөгөөр санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжрах төлөвтэй. Хариуцлагаа ухамсарлах мэдрэмж, математик тооцоог нарийн аргах чадвар ажил мэргэжилдээ амжилт гаргах эсвэл хамт олон болон удирдлагын нүдэн дээр таны нэр хүндийг өндөрт өргөх болно. Үдэш романтик болзоо эсвэл шинэхэн танил таныг хүлээж байна. Энэхүү харилцаа цаашид гүнзгийрэх магадлал өндөр байна. Зүүд зөнтэй.
НУМ (11/22-12/21)
Чимээгүй өдөр. Ганцаараа байхыг илүүд үзнэ. Интернет кафе бусдаас өөрийгөө тусгаарлах хамгийн сайхан газар байж мэднэ. Таны бусдаас дээгүүр байдал болон хашир зан тань бусдыг өөртөө итгүүлэхэд тусална. Сонирхолтой ном энэ оройн сайхан амралт байх болно. Өнөөдөр танд хайр дурлал, инээд хөөрийг гээд баяртай зүйлс тохиож магадгүй.
МАТАР (12/22-1/19)
Хүн болгон л ааш муутай байх шиг санагдаж болох учраас та аль болохоор хөгжилтэй байж, нүүрэндээ инээмсэглэл тодруул. Зөвхөн бусад хүмүүс гунигтай байгаа учраас л та ч гэсэн бас уйтгарлах ёсгүй гэдгийг сана. Түлхүүр, нүдний шил эсвэл гар утас зэрэг чухал зүйлээ хаа хамаагүй тавих нь уур цухалыг чинь хүргэх тул хувийн зүйлүүдээ эмх замбараатай байлга.
ХУМХ (1/20-2/18)
Өнөөдөр багийн хамтын ажиллагаа чухал. Нар cap хоёр таны ордонд орсноор маш аз жаргалтай өдөр болно. Гэр бүлээ хөгжөөх баярын төлөвлөгөө гарга. Хэрэв гэр бүлтэйгээ холын арга хэмжээнд оролцохоор болсон бол эртхэн гарахгүй бол замын түгжрээнээс болж саатаж магадгүй. Настайчууд даралт ихдэх өвчнөөс өөрсдийгөө урьдчилан сэргийл .
ЗАГАС (2/19-3/20)
Эрч хүчтэй өдөр. Найз нартайгаа уулзан өдрийг тэдэнтэй хамт өнгөрөөх тааламжтай байх бөгөөд энэ эерэг хандлагыг бүү алдаарай. Гадуур дэлгүүрээр явахдаа зээлийн карт зэргээ үлдээгээд яваарай. Хэрвээ таны зочломтгой зан хөдөлсөн бол найз нөхдийгөө урин хоолонд ороорой. Ганцаараа амьдрахаар шийдсэн болон шөнө оройн цагаар явах ажилтай болсон энэ ордныхон бие хамгаалах урлагын курст суралцаарай. Та өөрийгөө хамгаалах хэдэн хөдөлгөөнүүдийг сурах болно. Бас түүгээр зогсохгүй сайхан фитнесс болох болно.