Т ара хамтлагийн тоглолтыг Монголдоо үзнэ

Монголын залуу үеийнхнийг байлдан дагуулсан БНСУ-ын “Core Contest Media” энтертайнментад харьяалагддаг “Т-ара”, “Давичи”, “Сияа”, “Спийд” хамтлагийнхан ETV HD телевизийн урилгаар манай улсад ирэхээр болжээ.

tumblr_lx5kw4rqQW1r56gvxo1_1280

Тэд ирэх сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглох бөгөөд тасалбарын үнэ 35, 50, 150 мянган төгрөг гэнэ. Анх 2009 онд байгуулагдсан “Т-ара”-гийнхан “Үнсгэлжин залуу” киноны “Сайн хүн” дууг  амилуулж олны танил болжээ. “Т-ара” хамтлаг анх “Super Rookies” нэртэй байсан гэнэ. Жи Ёон, Хёомин, Жи Вон, Жи Ай, Енжон нарын таван гишүүнтэйгээр байгуулагдаж, удалгүй Жи Ай, Жи Вон нар хамтлагаа орхисон байна. Ингээд Борам, Кюри, Суёон нарыг ам бүлдээ багтаажээ.

t-ara-artistsfromasiadotblogspotdotcom-3

1274-tara-lovey-dovey
Эх сурвалж: tvmongolia.mn

Санал болгох мэдээ

“Болор цом 43” яруу найргийн наадмын шилдэгүүд тодорчээ

Монголын Зохиолчдын Эвлэлийн жил бүрийн “Болор цом” яруу найргийн наадам 2025 онд болж, Н.Минжинсайхан тэргүүн …