Гурван дэд сайдыг томилжээ

9d422f443eb070466710094ea8d553e1

Засгийн газрын өчигдөр өдрийн ээлжит хуралдаанаар гурван дэд сайд болон зарим агентлагийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нарыг томилох асуудлыг хэлэлцсэн.

Хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдаар Ж.Сауле, Гадаад харилцааны дэд сайдаар Б.Батцэцэг, Барилга хот байгуулалтын дэд сайдаар Ш.Лхамсүрэн нарыг томилсон юм. Харин Гаалийн ерөнхий газрын даргаар Б.Асралт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Н.Цагаанхүү, ЗГХЭГ-ын дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Даажамба нарыг томилж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Түүнчлэн Үндэсний хөгжлийн газрын даргын  үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Баярсайхан,  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ц.Ням-Осор, Татварын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Л.Зориг, Биеийн тамир, спортын газрын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Шаравжамц, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр Б.Баатарцогт,  Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр П.Нямдаваа нарыг томилсон байна.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …