Б.Насанбаяр хоолны хордлогод орсон учир шүүх хурлыг хойшлуулжээ

13934660_1273423632676834_8719816766248759832_n

Боловсролын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярын нэхэмжлэлийн дагуу өнөөдөр 11:00 цагаас “Цэнхэр үст” Цэрэн буюу иргэн Э.Цэрэндолгорын хариуцагчаар татсан шүүх хурал эхэлсэн. Гэсэн ч нэхэмжлэгч тал Б.Насанбаяр хоолны хордлогод орсон, мөн түүний өмгөөлөгч хөдөө орон нутагт ажлаар явсан учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан байна. Хариуцагч Э.Цэрэндолгорын зүгээс ч мөн татгалзах зүйлгүй гэснээр шүүгчид шүүх хурлыг 14 хоногоор хойшлууллаа.

Мүүн хэмээх гаж урсгалын Монгол дахь томоохон төлөөлөгчдийн нэг гэгддэг Б. Насанбаяр өөрийнх нь нэр хүнд хохирсон гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан бол  байна. Иргэн Э.Цэрэндолгор “Энэ бол Монгол дахь гаж урсгалынхны нөлөөг нийтэд илчилсэн иргэн Цэрэндолгорын эсрэг үүсгэсэн шүүх ажиллагаа. Насанбаяр ажил албаа алдан хохироогүй ба өөрөө өөрийгөө Мүүнтэй холбоогүй намайг гүтгэлээ, би хохирлоо хэмээн цацсаар өөрийгөө хүнд байдалд оруулсан хүн. Ахин 14 хоног хүлээх нь… Миний харсан хагас дутуу авсан баримт 860 хуудас боловч цаана нь өшөө олон баримт нэхэмжлэгч гаргаж” хэмээсэн юм.

Нинж

Ugluu-logo-7-1

 

 

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …