Өнөөдөр Д.Отгондалай, Б.Тэмүүлэн, Б.Есүй нар тэмцээнтэй

1470964127_olimp

Монголын баг тамирчид өнөөдөр жүдо бөх, бокс болон усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөнө. Олимпийн наадмын эхний өдөр эхэлсэн жүдо бөхийн төрлийн тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаан үлдээд байгаа юм. Олимпийн наадамд тугчийн үүргийг гүйцэтгэсэн Б.Тэмүүлэн энэ өдөр барилдана.

Эрэгтэй +100 кг-ын жинд 31 орны жүдоч өрсөлдөнө. Б.Тэмүүлэн “А” хэсэгт багтсан бөгөөд Алжирын бөх Амине Мохаммед Таеб-тэй эхний барилдаанаа хийнэ.

Боксийн 60 кг: Хүрэл медалийн төлөө тоглолт – Д.Отгондалай – Р.Бенбазиз /Алжир/

Инчён 2014 Азийн наадамд түрүүлж, боксоос төрсөн анхны азийн наадмын аварга болж байсан Д.Отгондалай өнөөдөр шөвгийн наймын тоглолтоо хийх болно. Түүний хувьд өмнөх тойрогт Нидерландын Энрико Лакрузтай маш хүнд тулаан хийсний эцэст ялснаар энд ирээд байгаа. Гарцаагүй манай боксын шигшээгийн гол найдваруудын нэг. Азийн наадмаас гадна азийн аварга, эрх олгох тэмцээнүүдэд түрүүлж, форм тун сайн байгаагаа харуулаад байгаа. Түүний тоглолт Улаанбаатарын цагаар маргааш өглөөний 06.00 цагт болно.

Усан сэлэлтийн төрөлд оролцож буй Монголын хоёр дахь тамирчин Б.Есүй юм. Тэрээр өврөөр даллах сэлэлтийн 50 метрийн төрөлд улсаа төлөөлөн оролцоно. Есүйгийн хувьд өдгөө 16 настай бөгөөд Орхон аймгийн Орос IV сургуулийн 10б ангид суралцдаг аж. Тэрээр энхүү наадамд оролцож байгаа Монголын багийн хамгийн залуу тамирчин юм.

Б.Есүй усан спортоор хичээллээд 10 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаандаа Азийн наадам, Дэлхийн цом, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож байсан аж. Түүний уралдаан Улаанбаатарын цагаар шөнийн 01.11 цагаас эхэлнэ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Л.Энхбаяр, Л.Отгонбаатар нар “АЛТАН ОД” одон хүртлээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн …