Хайр дурлалын зурхай

hair    Таны төрсөн жил, өдөр, цаг бүр цаанаа утга учиртай байдаг гэдгийг та мэдэх үү? Орд болгон өөрийн гэсэн онцлог шинж чанар, заяа төөрөгтэй.  Мөн түүнчлэн, хайр дурлалд ч, заяаны хань сонгоход ч гэсэн зохицол нийцлийг харах нь зүйтэй байдаг ажээ.

ГАЛ МАХБОДЬ /ХОНЬ, АРСЛАН, НУМ/

Хонь, арслан, нум орд нь тэмүүлэлтэй, тачаалтай, урам зоригтой. Энэхүү махбодид төрсөн хүмүүс болгоомжгүй, ямагт ялалтанд тэмүүлж байдаг. Хүмүүсийг захирах удирдах дуртай. Хүсэл нь амьдарлаас тасархайдуу. Түлш байгаа цагт гал нь асна. Гал эргэн тойрондоо шуналтайгаар нэвтэрдэг. Харин шинэлэг юм нь алга болонгуут унтардаг. Нэг хэвийн ажил тэдэнд тохирдоггүй. Гал махбодид төрсөн хүмүүст янз бүрийн санаачлага гаргах даалгавраа хурдан өөрчлөх эрх чөлөө хэрэгтэй. Тэд зөвхөн анхдагч байхыг хүснэ. Өөрийнхөө чадлыг тооцоолж чаддаггүй. Өөрийгөө үргэлж өргөмжилдөг. Тэд их энергитэй хүмүүс.

Хонь: огцом,  давилуун, ухас ухас хийсэн, хэт тэмүүлэлтэй

Арслан: итгэлтэй ба хүчтэй

Нум: зохион байгуулалт сайтай.

Тэд бүгд маш аминч, бэртэгчин араншинтай. Хонь ийм зантайгаа өөрөө ч ойлгодоггүй. Арслангийн аминч зан нь ухамсартай бөгөөд нөхцөл байдлыг харгалзан үздэг. Нумынх идеалист маягийн өөрийнхөө дуунд бусдыг бүжиглүүлэхийг хүсдэг. Үүнийгээ “хүмүүст ингэх нь илүү дээр” гэж үздэг.

ГАЗАР МАХБОДЬ /ҮХЭР, ОХИН, НУМ/

Үхэр, охин, матар орд нь амьдралын ухаантай, нарийн нягт, нямбай, болгоомжтой, зохион байгуулалттай, шүүмжлэлтэй,өөрийнхөө хуримтлал болон зорилгоо хамгаалдаг. Газар махбодид төрсөн хүмүүс эд зүйл мөнгө төгрөгтэй харьцаж чадна. Муу тал нь хуучинсаг үзэлтэй. Дарангуйлах зан авиртай.

Үхэр: төрөлхийн ажил хэрэгч, мөнгө болон өмчтэй гамтай харьцдаг. Мөнгө цуглуулах дуртай.

Охин: зүйд нийцэхийг хичээдэг. Энэ зан нь аж ахуй эрхлэн явуулахад тустай. Аливаа нарийн ажилд чадамгай. Хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэнддээ ухамсартайгаар хандаж санаа тавьдаг.

Матар: мэдээллийг үндэслэн ажил хэргээ явуулдаг.

АГААР МАХБОДЬ /ИХЭР, ЖИНЛҮҮР, БУМБА/ 

Ихэр, жинлүүр, хумх орд нь ухамсартай, саруул ухаантай, бүтээлч, ой тогтоол сайтай, оюунлаг. Эд зүйлс материаллаг байдлаас илүү гоо үзэмжийг илүүд үзэж таашаал авдаг. Муу  тал нь тууштай биш. Дээрэнгүй, дууриамтгай, завшаан хайгч нар байдаг.

Ихэр: оюун ухаан нь мэдээлэл цуглуулж дамжуулах чадварт нь илэрдэг.

Жинлүүр: санаа бодлыг харьцуулах ба тэнцвэржүүлэн үзэх чадвартай.

Хумх: хүн төрлөхтний сайн сайхны төлөө зөн билгийн хэлбэрээр санаа бодол нь илэрдэг.

УС МАХБОДЬ / МЭЛХИЙ, ХИЛЭНЦ, ЗАГАС/

Мэлхий, хилэнц, загас орд нь сэтгэлийн хөдөлгөөнтэй, зөн билэгтэй. Энэ хүмүүс их эмзэг. Сэтгэлийн хөөрөлтэй, оюун ухаанаараа биш зүрх сэтгэлээрээ амьдардаг. Бусдыг өрөвдөж, хайрлаж бусдын төлөө өөрийгөө золиослодог.

Мэлхий: ойр дотныхоо хүмүүсийн төлөө.

Хилэнц: дайснаа ямар ч үнээр хамаагүй устгахын төлөө

Загас: санаа бодол мөрөөдлийнхөө төлөө.

Сэтгэл догдлуулсан, нууцлаг романтик, гэрэл гэгээ харанхуй гэх мэт зүйлд ихээхэн татагддаг. Ус махбодитой тул хүмүүсийн сэтгэл санааруу “урсан” орох чадвартай. Тэд хамгийн сайн зөвлөгч нар. Тэд олон ааштай, маш хувирамтгай, дотоод ертөнцрүүгээ явдаг. Бусад ордуудыг бодвол мэдрэлийн өвчинд автах талтай. Мэлхийн сэтгэл хөдлөл нь гэр бүл, хайр сэтгэлд илэрдэг. Хилэнцийнх гаж этгээд нөхцөл байдалд тэмүүлдэгт илэрдэг. Загасынх орчин тойронг ойлгож өрөвдөхөд илэрдэг.

 ХОНЬ /III.21 – IV.20/

 Махбодь: Гал

 Эзэн гариг: Марс

 Билэг тэмдэг:Улаан, шар, ногоон, дөрвөлжин  дүрс, хонины  болон бугын толгой.

 Өнгө: Гал улаан, улбар шар, цэнхэр, хөх, ягаан  болон бүх  гялалзсан өнгө. Чернилэн ягаан  тохиромжгүй.

 Чулуу: Алмаз, рубин, аметист, маргад, сарны  чулуу

 Төмөрлөг: Ган, төмөр

 Сайн өдрүүд: Мягмар, ням

Муу өдрүүд: Баасан, бямба

Азын тоо: 4, 7, 9, 11 болон 9-д хуваагддаг бүх тоо.

Хайр дурлал-Гэр бүл

Хонь хайртай хүнээ, найз нөхдөө өөрийн махбодь болох гал эсвэл агаарыг сонгох нь чухал. Агаар нь галд зайлшгүй хэрэгтэй. Махбодь ус ба газар нь галтай зохицохгүй. Ус нь галыг унтраана, гал нь газрыг шатаана.

Хонины ордныхон нэлээн секси. Залуу наснаасаа хайр дурлал, сексийн амьдралд ордог бөгөөд үүнээс болж зөрчилдөөн үүсдэг. Ямар ч насан дээрээ анхны харцаар дурлаж чадна.

Хонь болгоомжгүй зүйлрүү ихээхэн тэмүүлдэг ба ямар ч үнээр хамаагүй авахыг оролддог. Юугаа ч хамаагүй золиослодог. Хонь хайр дурлалд гэнэн хөөрүү. Түүний хувьд хайр дурлал нь адал явдал өөрчлөлт шинэчлэлт. Дурлалаас хурдан уйддаг.

Хонь нэлээд оройтож 30-35 насандаа гэрлэдэг. Гэр бүлийн хүн тэвчээртэй байж хонины эрх чөлөө, ааш зан, эрч хүчийг болгоомжтой зөв залах хэрэгтэй. Хонины ордныхон сайн эцэг эх бөгөөд хүүхдүүдээ хайрлаж тэднээрээ бахархах дуртай. Хүүхдүүддээ сайн зөвлөгч найз нь. Гэвч үүний хариуд зарчимч дуулгавартай байхыг шаарддаг. Хонь нь зохион бүтээх, засаж сэлбэх, спортоор хичээллэх, аяллаар явах дуртай.

 ҮХЭР /IV.21 – V.21/

Махбодь: Газар

Эзэн гариг: Венэра

Билэг тэмдэг:Бух, үнээ, зүрх

Өнгө: Ногоон, ягаан, цэнхэр, шар, улбар шар,  улаан  тохиромжгүй.

Чулуу: Сапфир, ногоолин, оюу

Төмөрлөг: Хүрэл

Сайн өдрүүд: Даваа, Баасан

Муу өдрүүд: Мягмар

Азын тоо: 2, 4, 16 болон 6-д хуваагддаг бүх тоо

Хайр дурлал-Гэр бүл

Үхэрийн хайр дурлал найз нөхдөд газар, ус, агаар махбодитой ордууд тохирно. Тэдэнд эсрэг хүйстнээ татдаг увидас бий. Гэвч сэтгэлээ нээдэггүй, бусдаас нуудаг. Хайртай хүнээ дагаж гүйхгүй. Идэвхигүй назгай байдалтай, залуудаа ихээхэн дурламтгай. Дурлах нь түүний хувьд амьсгалахтай адил.

Үхэр сонголтоо хийсэн л бол тууштай явдаг бөгөөд муугаар төгсөнө гэдгийг мэдэж байсан ч замаасаа хазайхгүй. Хайр сэтгэл нь удаан илэрдэг боловч нэг дурлавал гүнзгий дурлана. Тэр бүх юманд жишээ нь хоолойны өнгө, үнэр, хувцас хунарт утга учир өгнө. Үхрийн хайр дурлал маш урт үргэлжилнэ. Үхэн үхтэлээ дурлалдаа үнэнч байна.

Тэр дурлалд романтик маягаар ханддаг. Хайртыгаа бүхэлд нь эзэмшихийг хүснэ. Өөрийгөө ч тэр чигээр нь зориулна. Хэрэв түүний зүрх сэтгэлийг шархлуулбал тэр аймшигтай тарчилан зовдог ба заримдаа үхэж ч магадгүй. Гуниг гутралаасаа болж сэтгэлээр унаж, архинд орох, элдэв хүүхнүүдтэй явалдах зэрэг тохиолдол бий.

Үхэрийн хувьд секс тун чухал. Тэдэнд мэдрэмжтэй золбоотой хамтрагч таалагддаг бөгөөд хүйтэн хөндий хүмүүсийг тэвчдэггүй. Гэр бүл болох нь түүнд хайр дурлалаас илүү чухал. Тэд бараг салдаггүй. Гэр бүлийн аливаа хэрүүл маргаанд маш дургүй.

Үхэрийн ордныхон үлгэр жишээ эцэг эх мөн. Хүүхдүүдтэйгээ эелдэг харьцаж цаг заваа харамгүй зориулна. Тэд хүүхдээ хэт эрхлүүлэхийг тансаг байдлыг буруу гэж үздэг. Хүүхдэд үнэнч шударга, итгэл найдвартай байх занг сургана. Захирангуй байдалтай ханддаг. Төрөл садан найз нөхдөө цайз мэт хамгаалж чадна. Тэдэндээ үнэнч бөгөөд шаардлага өндөртэй.

Үхэр хүнийг байгаагаар нь хүлээж авч чаддаг. Тэр айлд зочлох дургүй боловч харин айлчин гийчинг харамгүй дайлж цайлна. Үхэр их дасамтгай тэд харгис хэрцгий өш хонзон санах нь маш ховор боловч хэрэв түүнийг эвгүй байдалд оруулбал уур хилэн нь хязгааргүй. Тэд бас хартай гэдгийг мартаж болохгүй. Тэр гэртээ тухлаг буйдан дээрээ хэвтээд ойр дотныхонтойгоо байхыг хичээдэг ба юуг ч өөрчлөхийг хүсдэггүй.

Орчин үеийн дуу шуугиантай хөл үймээнтэй амьдрал үхрийг ихээхэн ядраадаг бөгөөд хотоос гарч хөдөө гадаа явах боломжийг алддаггүй. Тэр байгалд хайртай. Үхэр их гэрсэг бөгөөд бүх юмаа өөрөө хийхийг хүсдэг. Хувцас хунартаа гамтай, стилээ бараг өөрчилдөггүй. Хүний анхаарал татсан гял цал юманд дургүй. Чанартай эдэлгээ сайтай зүйлд дуртай.

 ИХЭР /V.22 – VI.22/

 Махбодь: Агаар

Эзэн гариг: Меркури

Билэг тэмдэг: Гурвалжин дүрс, баг, гар, од

Өнгө: Цагаан, саарал, цайвар, цэнхэр, чернилен  ягаан, шар  ногоон өнгө зохихгүй.

Чулуу: Агат, Гранат, яшма

Төмөрлөг: Алт, мөнгө

Сайн өдрүүд: Лхагва, Ням

Муу өдрүүд: Пүрэв

Азын тоо: 3, 5, 12, 18

Хайр дурлал-Гэр бүл

Тэдэнд дурлах амаргүй өөрт нь хайртай хүнээс бултдаг зантай. Хүнтэй амархан танилцдаг боловч урт хугацаагаар холбоотой байх нь ховор. Нэгэн хэвийн харьцаа уйтгартай санагддаг учир гэр бүлийн амьдрал нь тэр болгон тогтвортой байж чаддаггүй. Заримдаа ч дарамттай юм шиг санагдана.

Ойр дотны хүмүүс нь ямар нэгэн байдлаар дургүйг нь хүргэвэл харьцаагаа шууд таслахаас буцахгүй. Ихэнхи тохиолдолд хатуу сэтгэлтэй, ер зузаан. Дурлал ихрийн хувьд тоглоом. Түр зуурын холбоо сүлбээнд амархан ордог бөгөөд сексийн амьдралд элдэвтэй. Найз нөхөд, хайртай хүнээ агаар, гал махбодитой хүмүүсээс сонгох нь зөв. Газар ус махбодь бол таарамж муутай. Эцэг эхийн үүрэг хариуцлага тэднийг ихээхэн залхаадаг. Үр хүүхэдтэйгээ үе тэнгийн мэт харьцах боловч анхаарал бага тавьдаг. Учир иймд үр хүүхэд нь зохих ёсны хүндэтгэл үзүүлэхдээ маруухан.

Ихрийн ордныхон хүмүүсийн хоорондын харьцааг маш сайн мэдэрдэг, өрнүүлж чаддаг. Ийм ч учраас гарамгай улс төрч болж чадна. Тэд таныг ямар ч асуудал дээр амархан ятгаж чадна. Хэрэв та түүнд гомдвол шууд л ойлгох бөгөөд бодлыг чинь дор нь өөрчилж бас чадна. Ихэр өөрийн санал бодлоосоо ухрах тохиолдолд ажиггүй, амирлангуй хүний дүр үзүүлдэг.

Ихэр туйлын зорилгодоо хүрэхийг эрмэлзэх боловч яг түүнээ тодорхойлж чаддаггүйн учир нь: мөнгө төгрөг ч тэр, алдар нэр ч тэр, хайр дурлал ч тэр дангаараа ихрийг бүхэлд нь эзэмдэж чаддаггүй.

Тэрээр ямар нэгэн боломжгүй зүйлрүү тэмүүлдэг. Тэд энэ дэлхий дээр ирсэн харь гаригийн хүн мэт аашилна. Гэвч ямар ч ажилд түүртэхгүй боловч хэзээд сэтгэл хангалуун бус. Ихэр гадаадад аялалаар явах ер бусын гоё чамин зүйлсд дурладаг. Ёстой шал хэрэггүй юм худалдан авдаг үүнээсээ болж өр ширэнд орох нь элбэг.

 МЭЛХИЙ /VI.22 – VII.22/

 Махбодь: Ус

 Эзэн гариг: Сар

 Билэг тэмдэг: Зүрх, тал, сар, мэлхий

 Өнгө: цагаан, цайвар, цэнхэр, хөх, мөнгөлөг, саарал тохиромгүй.

 Чулуу: Сарны чулуу, рубин, изумруд

 Төмөрлөг: Мөнгө

 Сайн өдрүүд: Даваа, Пүрэв

Муу өдрүүд: Мягмар, Бямба

Азын тоо: 2, 4, 5, 8 ба 2-т хуваагддаг бүх тоо

Хайр дурлал-Гэр бүл 

Амьдралын хань найз нөхдөө усан болон газар махбодитой ордоос сонгох ёстой. Газар ус сайхан тохирно. Ус мөн агаартай амьдарч болох ба галтай хэзээ ч тохирохгүй. Мэлхий хамгийн мэдрэмтгий, хамгийн эмзэг, хэврэг сэтгэлтэй орд. Залуу насандаа ихээхэн романтик ба үүрдийн хайрыг мөрөөддөг. Хайр дурлалгүйгээр түүний амьдрал хоосон боловч хайрт хүнээ олтлоо удна. Хайр дурлалд амжилт олох эсэх нь ээжтэйгээ ямархуу харьцаатайгаас шалтгаална.

Хэрэв тэрээр гэр бүлээсээ салан тусгаарлаж чадаагүй тохиолдолд мэлхий эрэгтэй бүх насаараа ганц бие эр, мэлхий эмэгтэй гэртээ хөгширсөн бүсгүй болон хувирна. Харин дурласан тохиолдолд хайртай хүнийгээ хэдэн жилээр ч хамаагүй мөрдөж дагана. Сэтгэл зүрхээ тэр чигт нь өгч амиа тавина. Гайхамшигтай нууц амраг. Хайр дурлалаас болж хоол хоолойгоор нь давахгүй, шөнө нүд хамхихгүй болдог. Тэдэнд хайрын холбооны сэтгэл зүй нь чухал болохоос секс чухал биш. Гэхдээ ор хөнжилд орох дээрээ тулбал тун эелдэг зөөлөн, халамж анхаарал тавьж, өөрийгөө тэр чигээр нь зориулна. Хэрэв сэтгэл гонсойвол ганцаараа байх юмуу ээждээ гүйж очино.

Түүний нэг муу тал нь дурлалд хэт өмчирхөг ханддаг ба хэт хартай. Нөгөө талаас хайртай хүндээ бүрэн захирагдана. Хэрэв тэднийг үнэнчээр сэтгэлээсээ хайрлавал төгс төгөлдөр хүн болно. Хэрэв тэднийг хуурч, сэтгэлээр нь тогловол амьдралыг чинь зовлон болгож чадна. Мэлхий бусад ордтой ойлголцож чаддаг цорын ганц орд юм. Гэр бүлийн амьдрал нь түүнд өөрийгөө илэрхийлэх боломж олгодог. Гэр бүлдээ үнэнч туйлбартай. Авахаасаа илүү өгөх хандлагатай. Гэр орноо хайрладаг. Гэрээ их санадаг гэхдээ бүрэн аюулгүй газар гэж боддоггүй нь гайхалтай.

Энэ ордныхон хуучин эдлэлд дуртай бөгөөд хэт гоёмсог этгээд зүйлд дургүй. Гэр орондоо эд хогшил авахдаа юу авахаа мэдэхээс гадна ямар үнэ ханштайг ч мэднэ. Тав тухтай тохилог амьдрах дуртай. Түүний дуртай газар гал тогооны өрөө. Гэртээ аквариумтай, загас гэртээ тавих, марк цуглуулах, ном унших дуртай. Хөгжмийн сонсгол сайтай.

Мэлхий усанд сэлэх, завиар зугаалахыг хүсдэг. Мөнгөө цуглуулдаг. Хоол хүнсэндээ гамтай ханддаг бөгөөд хоолны үлдэгдэлээ хаядаггүй. Эрэгтэй эмэгтэй мэлхийд хоёуланд нь эцэг эхийн сэтгэл маш хүчтэй хөгжсөн байдаг. Тэд бол төгс төгөлдөр эцэг эх. Тэд хань ижлээсээ илүү үр хүүхэддээ амиа тавина. Хүүхдийн проблемийг машид чухалчилан авч үздэг бөгөөд тэдэнд тэвчээртэй хандаж, тэдний төлөө байнга санаа зовж явдаг. Хэтэрхий их эрх чөлөө олгодоггүй. Эцэг мэлхий охиндоо их дотно ханддаг.

Мэлхий дотоод сэтгэл яаж төлөвшсөнөөс ямаршуу эцэг эх болох нь ихээхэн шалтгаална. Энэхүү дотоод сэтгэл нь заримыг нь сайн эцэг эх, заримыг нь чихэнд чийртэй эцэг эх болгодог. Тэр авах гэсэн зүйлээсээ тас зууралддаг зантай. Энэ нь бүх юманд хамаатай: хайртай хүн нь ч байж болно, хэрэггүй зүйл ч байж болно. Тэд шууд дайрахгүй, арга мэх хуурамчаар үзүүлж хохирогчийн анхаарал сарниж алдаа гаргахыг нь хүлээж байгаад яг тэр үед барьж авдаг. Зөвхөн хэн нэгэн түүнтэй ижил зорилготой тохиолдолд мэлхий хурдан хөдөлнө.

АРСЛАН /VII.23 – VIII.23/

 Махбодь: Гал

 Эзэн гариг: Нар

 Билэг тэмдэг: Арслан, хун

 Өнгө: Алтан, шар, улбаршар, улаан, хар, цагаан  өнгө муу.

 Чулуу: Алмаз, Хув, Окинск

 Төмөрлөг: Алт

 Сайн өдрүүд: Ням

 Муу өдрүүд: Бямба

 Азын тоо: 1, 5, 9, 11

Хайр дурлал-Гэр бүл

Арслангийн хувьд хайр дурлалгүй амьдрал бол юу ч биш л гэсэн үг. Хайр дурлалын төлөө их юм хийнэ гэхдээ бас бусдын бодлыг сонсоно. Хайр дурлалгүйгээр амьдарч чадахгүй. Хайр дурлалд их романтик, уян зөөлөн ба цэцэг, бэлэг, хайрын захиа зэрэгт дуртай. Хайр дурлал нь арслангийн хувьд баяр юм. Хүсэл сонирхолдоо их шургуу, шийдэмгий. Гэхдээ хэрэв хайртай хүннь ажилд нь саад , хүндрэл учруулаад байвал түүнээсээ шууд салдаг. Тэгсэн хэдий ч ажил ба хайр дурлал хоёрын хоорондын асуудлыг тэнцүүлэн шийдэж чадна.

Арслангуудын дунд ганц бие хүн ховор. Гэвч хэт бардам зангийн улмаас гэрлэлт нь амжилтгүй болдог тал бий. Тиймээс ганцаардсан арслан гунигтай санагддаг. Найз нөхөд дурлалт хүнээ гал болон агаар махбодитой хүнээс сонгох нь зөв. Агаар нь галыг дүрэлзүүддэг.

Арслангийн бардам занг хэзээ ч хөдөлгөж болохгүй. Ийм үед түүнийг номхотгошгүй. Энэ шалтгаанаас болж дотно хүмүүс нь холдох тохиолдол ихээхэн байдагч хайр дурлалын азгүйтэлээ тэд нэр төртэйгөөр даван гардаг. Уучлан өршөөх чадвар – Арслангийн сайн тал бөгөөд учир иймд экс хайртруугаа буцахыг үгүйсгэхгүй. Тэрээр бусдад өмөг түшиг болж сул дорой болон ядуу зүдүү хүмүүст туслахыг хичээдэг. Тэд сэтгэл сайтай, өгөөмөр зантай бөгөөд бүхий л юманд үнэн голоосоо ханддаг.

Арслан сайн эцэг, сайн эх. Хүүхдүүдээ сохроор хайрладаг тул сул талыг нь анзаардаггүй. Тэгсэн мөртлөө хүүхэд үл хүндэтгэх байдал гаргавал тэднийг залхаана. Хүүхдүүддээ зүрх сэтгэлээ зориулж маш элэгсэг, илэн далангүй хандана. Хэрэв тэдний дунд таагүй байдал үүсвэл эцэг эх нь тэртэй тэргүй уучилна гэдгийг хүүхэд мэдэж байдаг.

Арслангийн гэр орон нь хаадын шилтгээн шиг мөн өөрөө сайн гэрийн эзэд байдаг. Жижиг орон сууц түүнд тохирохгүй учир нь торонд байгаа мэт байгаа мэт өөрт нь санагдана. Том гал тогоотой, тансаг хэрэгсэлтэй уужим байранд түүнд их тав тухтай сайхан байна. Их тансаг амралтын газарт амрахыг эрмэлздэг. Ганцаардалд дургүй, олны дунд байж, хүмүүстэй танилцах, наргиж цэнгэх, оройдоо театр орох зэрэгт дуртай.

Арслангийн үүрэг бол сул дорой хүмүүсийг хамгаалах. Тэд бол жинхэнэ үнэнч найз нөхөд, мөн шударга хүчтэй дайснууд. Тэд бол аугаа бүтээлч, гоц гойд, хүч чадалтай, амьдралд хайртай хүмүүс. Тэдгээрийн өөдрөг сэтгэл нь нарны гэрэлд улам чангардаг.

 ОХИНЫ ОРД /VIII.24 – IX.23/

 Махбодь: Газар

 Эзэн гариг: Прозерпина гариг

 Билэг тэмдэг: Царцаа, астра цэцэг

 Өнгө: цагаан, цайвар, цэнхэр, ногоон, чернилен  ягаан

 Чулуу: Гантиг, пийсүү, агат

 Төмөрлөг: Хүрэл

 Сайн өдрүүд: Лхагва

 Муу өдрүүд: Пүрэв, Баасан

 Азын тоо: 3, 5, 6, 12

Хайр дурлал ба гэр бүл

Өөрийгөө хүндлүүлж чаддаг хүнийг охиныхон амьдралынхаа ханийг болгоно. Тэр хайр дурлалын романтик зөгнөлд автддаггүй. Мөн гэрлэлтийн, сексийн байдал түүнд тийм ч сонин биш. Түүнд найдвартай болон байнгын, хайр дурлалын хүч гаргахыг шаарддаггүй хүн хэрэгтэй. Тэгсэн ч өөрөө хайртай хүндээ их анхаарал халамжтай ханддаг.

Өөрийнхөө сэтгэлийг илэн далангүй үзүүлж харуулах дургүй. Тэр оргилуун сэтгэл гэж мэддэггүй, үүгээр ч барахгүй үүнийг сэтгэлийн өвчин гэж үздэг. Мэдрэмжиндээ биш харин ухаандаа захирагддаг. Хэрвээ тэр дурласан бол өөрийнхөө хайрыг үгээр биш харин хэргээрээбаталдаг.

Ханиасаа ямагт ёс журамтай, үнэнч шударга, ухамсартай байхыг хүлээж найддаг. Хэрвээ тийм биш бол цэвэр цэмцгэр байдлаа бохирдуулахгуйн тулд ганцаараа байхыг эрмэлзэнэ. Амьдралд болон хүмүүст тэр өөрөө хэт шүүмжлэлтэй ханддаг учраас ихэвчилэн ганцаараа үлдэж, аз жаргалтай байх боломжоо алддаг. Өөрийн мэдрэмжээ нуун, хайраа илчилж чаддаггүйгээсээ болж гоонь эрчүүд болон гэртээ хөгширсөн эмэгтэйчүүд болдог.

Охины ордныхон хайр дурлалд ч гурван янз байдаг.

Эхний – эдгээр охин нь хайр дурлалдаа аз жаргалтай байж чаддаг. Тэд маш сэтгэл татам, уян зөөлөн эелдэг, үнэнч байдаг ба өөрийнхөө хайрыг үйлдлээрээ батлахаас гадна сэтгэлээ нээж ч бас чаддаг.

Дараагийн – хатуу ёс суртахуунтай, хүйтэн хязгаарлагдмал, буянт үйлсэд өөрийгөө зориулсан хүмүүс. Эдгээр охин нь ер нь ганцаардмал байдаг.

Сүүлийн – эдгээр охины хувьд секс бол зорилго нь юм. Тэр амрагаа ямагт сольдог тэгэхдээ хүйтэн, мэдрэмжгүй, хайхрамжгүй хэвээр үлддэг. Хамгийн чухал нь үр хүүхдүүдээ ёс журамтай байлгах, хичээлдээ сайн сургах, мөн оюун ухааныг нь хөгжүүлэх.

Охины ордны эцгүүд хүүхдүүдтэйгээ тэсвэр тэвчээргүй, уур уцаартай ханддаг нь их байдаг, хайраар эрхлүүлдэг хүн биш.

 ЖИНЛҮҮР /IX.24-X.23/

 Махбодь: Агаар

 Эзэн гариг: Венера

 Билэг тэмдэг: Ном, жинлүүр, зүрх

 Өнгө: Цайвар,ягаан, номин ногоон, хар хөх

 Чулуу: Болор, сувд, шүр, опал, сапфир

 Төмөрлөг: Бронз

 Сайн өдрүүд: Баасан, бямба

 Муу өдрүүд: Мягмар, Ням

 Азын тоо: 2, 6, 7, 8, 9, 15

Хайр дурлал ба гэр бүл

Жинлүүр өөрөө агаарт харъяалагддаг тул хайрт хүн болон найз нөхдөө өөрийн махбодиос эсвэл галаас сонгож байх нь зүйтэй. Зарчимын хувьд хэрвээ ус нь салхинаас айхгүй бол агаар нь устай мөн газар нь салхины эсрэг биш бол нийцнэ. Жинлүүрт (бусад ордуудаас илүү) хайртай хүн хэрэгтэй, үгүй бол тэр өөрийн төгс төгөлдрийг мэдрэхээ болино.

Жинлүүрийн ордон охин болон хилэнцийн ордуудын дунд оршдог. Охины оюун ухаандаа захирагддаг, Хилэнцийн хүсэлдээ захирагддаг зан чанарын аль аль нь Жинлүүрт бий. Хүчтэй оргилуун хүсэлд автагдах нь ховор. Хүчтэй сэтгэлийн хөөрөл эрч хүч болон биеийн тэнхээ багатай. Түүний хүсэл нь хэт зөөлөн.

Тэд мэдрэмжиндээ боол байх нь ховор. Анхны харцаар дурладаггүй. Хайр дурлалын явдлууд нь олон биш, харин өөрт нь анхны харцаар дурлаж болмоор. Тэр их өндөр шаардлагатай, тэр нэгэн зэрэг хайр анхаарал, тайван байдлыг шаарддаг. Түүний мэдрэмж сэтгэлийг үнэлвэл тэр аз жаргалтай байна.

Жинлүүрийн эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч ихэвчилэн дараах байдалд ордог: хоёрын нэгийн сонгох. Гэхдээ жинлүүр аль алийг нь найзаа болгож нийцэшгүйг холбохыг оролддог. Жинлүүр шийдвэр гаргахдаа сэтгэл зүрхээ чагнах мөн хүмүүсийг хайрлаж сурах хэрэгтэй. Ихэвчлэн ганцаараа үлдэхээс айсандаа л гэрлэдэг.

Хүмүүстэй эвтэй найртай харьцаж таалагдаж чаддаг гэвч түүнд хүчтэй мэдрэхүй, сэтгэлийн золбоолог зан дутагддаг. Тэр хамтрагчийнхаа ашигтай тал, гадаад гоо үзэмж зэргээс илүү дотоод үзэсгэлэн, чин үнэнч зан, мэдрэмж зэргийг эрхэмлэнэ.

Тэр том хотод амьдрах мөн найз нөхөдтэйгөө харьцах, зочид хүлээн авах дуртай. Түүний гэр нь маш гоёмсог, дотор нь зөндөө олон гоё эд зүйлтэй, олон цэцгүүдтэй. Наргиж цэнгэх мөн амьдралаас таашаал авах дуртай. Тэр уран зураг, театр, дуурь зэрэгт татагддаг. Жинлүүр – эмэгтэй гоё хувцас цуглуулан өдөржингөө дэлгүүрээр явж чадна.

Жинлүүр гэр бүлдээ сэтгэл нийцсэн харьцаа бий болгохыг тэмүүлдэг. Гэр бүлийн гишүүд нь олон байх нь ховор. Хүүхдээ хүндэлдэг мөн хүмүүсийг ч хүндлэхийг сургадаг. Хүүхэдтэйгээ үеийн юм шиг ярихыг хичээдэг. Хүүхэд өөрийг нь ойлгоно, зөвлөнө, дэмжинэ гэдэгт эцэг эхдээ найдаж болно. Учир нь тэр хүүхдийн хүндэтгэлийг хүлээж, итгүүлж, үнэмшүүлэх авъяастай тул хүүхдүүдтэй харьцаж чаддаг.

 ХИЛЭНЦ /X.24 – XI.22/

 Махбодь: Ус

 Эзэн гариг: Плутон

 Билэг тэмдэг: Хилэнц, пирамид, хохимой

 Өнгө: Улбар шар, хүрэн улаан, шар, улаан

 Чулуу: Шүр, рубин, сарны чулуу, болор, топаз

 Төмөрлөг: Төмөр, ган

 Сайн өдрүүд: Мягмар

 Муу өдрүүд: Даваа, баасан

 Азын тоо: 4, 5, 8, 9, 10, 11, 21, 100, 666

Хайр дурлал ба гэр бүл

Түүний махбодь ус тул хамтрагчаа эсвэл найзаа ус газар махбодитой ордоос сонгох хэрэгтэй. Ус галтай огт нийцдэггүй харин агаартай нийцдэг.

Хилэнц нь ордуудаас хамгийн секси, мэдрэмтгий нь юм. Тэгэхдээ тэр хөнгөн хийсвэр харьцаа, сээтэн зэрэгт дургүй, хайрын явдалдаа бие сэтгэлээ зориулдаг. Хайр дурлалдаа зөвхөн зүрх сэтгэлээ сонсдог бөгөөд үүндээ өөрийгөө бүхэлд нь өгнө. Өөрийгөө хайр дурлалд зориулагдсанаа ба сэтгэл татам байдлын үнэ цэнийг сайн мэднэ. Хайр дурлалд тэр амжилт олдог.

Тэр худалч, хуурмаг хүнийг таних зөн совинтой туд хамтрагчаа сонгохдоо алдах нь ховор. Ийм учраас түүний гэрлэлт нь ерөнхийдөө аз жаргалтай байдаг. Харин хэрвээ гэрлэлт нь бүтэлгүйтэж аз жаргалгүйгээ мэдэрвэл өс хонзонтой, хэрцгий нэгэн болж хувирдаг.

Ихээхэн эрх дархтай өмчирхөг хүн. Тэр дураараа их туйлдаг, бусдыг өөрийнхөөрөө байлгах дуртай. Үүнээсээ болж бусадтай тун бэрхшээлтэй харьцдаг. Хүүхэд хүмүүжүүлэхдээ дэндүү ёсорхог, уян зөөлөн зан, тэсвэр тэвчээр түүнд ихэвчлэн дутагддаг. Хилэнцийн нэр төрд дуртай зан нь хязгааргүй тул хүүхдээрээ бахархахаар хүмүүжүүлнэ. Хүүхдүүдээ ч ийм занд сургана.

Хилэнц нь усны тэмдэг учраас усны хажууд амьдрах хэрэгтэй. Ийм боломжгүй байвал гэртээ аквариум тавих хэрэгтэй.

Хилэнцийн гэр орон нь түүнийг хувь хүн гэдэг ул мөрийг тодоор харуулсан цайз болно. Сүүдэр талдаа амьдрахыг илүү эрхэмлэдэг.

Хэдий Хилэнц нь ордуудаас хамгийн идэвхтэй, эрч хүчтэй ч амрахаар болвол хүнгүй чимээгүй газар амрах дуртай, бодолд автахаар эсвэл тайван ном уншихаар үедээ усны хажууд байвал илүү сайн. Магадгүй ийм л учраас тэр бороотой өдөрт гэртээ сууж ганцаараа үлдэх дуртай.

Нөгөөтэйгүүр , Хилэнц нь спортод дуртай, ялангуяа эрсдэлтэй, эр зориг шаардсан төрөлд.

Зурхайчдын тэмдэглэснээр, Хилэнц төрөхөөс нэг жилийн өмнө гэр бүлд хэн нэг нь үхдэг эсвэл түүнийг төрсний нэг жилийн дараа үхдэг. Харин хэрвээ Хилэнц үхвэл, түүний үхсний нэг жилийн дараа эсвэл үхэхээс нэг жилийн өмнө гэр бүлд хэн нэг нь төрдөг. Ийм явдал 100-95-д тохиолддог. Тайлбар нь Хилэнц- сэргэн мандалтыг дүрсэлж байгаа юм.

 НУМ /XI.23-XII.21/

 Махбодь: Гал

 Эзэн гариг: Юпитер

 Билэг тэмдэг: Кентавр

 Өнгө: Цэнхэр, хөх, чернилен ягаан

 Чулуу: Номин, оюу, агат

 Төмөрлөг: Цайр

 Сайн өдрүүд: Пүрэв

 Муу өдрүүд: Лхагва

 Азын тоо: 3, 6, 9 3-т хуваагддаг бүх тоо

Хайр дурлал ба гэр бүл

Нум нь Галд харъяалагддаг тул гал асахад агаар хэрэгтэй учраас Агаар эсвэл Гал махбодиос найз нөхдөө, амьдралын ханиа сонгосон нь дээр. Устай харшиж, газартай зөрчилдөнө.

Нум нь галын тэмдэг ч Хониных ба Арслангийх шиг үнсэн доторх цог мэт тайван гал биш. Нумын гал нь нэг бол гэнэт аянга цахилгаан мэт цахиж нэг бол гэнэт алга болдог. Заримдаа түймэр мэт.

Сумаа наашаа харваснаас шалтгаалж Нум нь хоёр янз байдаг.

Эхний нум нь дээшээ, оюун санааны оргилд тэмүүлсэн байдаг. Бүх талаараа өөрөөс нь илүү, давуу, төгс төгөлдөр хүнийг хайдаг. Цэвэр ариун тачаал хүслийг сонгосон хүнтэйгээ хуваалцдаг.

Дараагийн нум нь уудам, далайцтай зорилгыг сонгодог. Биелшгүй мөрөөдөлд автдаггүй. Түүний хайр дурлалын бай хязгааргүй. Хайр дурлал нь түүнийг хувьд спорт, адал явдал юм.

Нум бол ганц биеийн тэмдэг. Тэр амархан дурлаж бас амархан хөрдөг. Нум нь гэрлэхээ хурдан шийдэж чаддаггүй , цаг хугацаа их авна. Түүнийг “барьж авах” тун хэцүү. Харин нэгэнт гэр бүлтэй болохоор шийдсэн бол гэр бүл нь их аз жаргалтай болно. Азгүй гэрлэлт ховор тохиолддог.

Хайр дурлалдаа тийм ч романтик биш гэхдээ сонгосон хүнийхээ зөвхөн сайн зан чанаруудыг л олж харахыг хичээдэг ман чин үнэнчээр ханддаг. Тэр өмчөрхөг зантай биш, түүний хардалт нь гайгүй.

Түүнийг үнэнч биш гэдэгт буруутгавал тэр тэвчиж тэсэхгүй хэрүүл хийснийхээ дараа гэмшиж эвлэрэхийг хичээдэг.

Нумын эрэгтэй нь ч эмэгтэй нь ч эргэн тойрноос ялгарч байгаа хүнийг сонгодог. Энэ хүн нь өөр нийгмийн, өөр орны, өөр шашны хүн байж ч болох ба өөр орон руу шилжин тэндээ амьдарч чадна.

Хотын захад амьдрахыг эрхэмлэдэг, түүнд нар, агаар их хэрэгтэй. Эрх чөлөөг мэдрэх дуртай.

Нум амьдралыг баяр болгож чаддаг ховор чадвартай. Спортоор хичээллэх, өөрийгөө боловсруулах, аялах, гүн ухаан судлах зэрэгт цаг гаргадаг.

 МАТАР /XII.22-I.20/

 Махбодь: Газар

 Эзэн гариг: Сатурн

 Билэг тэмдэг: Шат, Ямаа, Цагтай цамхаг

 Өнгө: Хар, хөх, хар ногоон, үнсэн саарал, бүх  бараан өнгө

 Чулуу: Рубин, Оникс, Гранат

 Төмөрлөг: Хөнгөн цагаан

 Сайн өдрүүд: Мягмар, бямба

 Муу өдрүүд: Даваа, Пүрэв

 Азын тоо: 3, 5, 7, 8 болон 8-д хуваагдах бүх тоо

Хайр дурлал ба гэр бүл

Матар нь нийгэмд байр сууриа олоогүй хүнд дурлахгүй л болов уу. Гэрлэхээсээ  өмнө сайн тунгааж боддог. Матар нь юм бүхэнд бүр хайр дурлалд ч хашир.

Ганцаардлыг тэсвэрлэж чаддаггүй, гэхдээ арай ядан дурладаг мөн сонголт нь ч амжилттай байдаг. Тогтонги байдал түүнд маш хэрэгтэй.

Залуу насандаа хэт даруу, хөшүүн бөгөөд хүмүүстэй хөндий харьцана. Тэр хайр дурлалыг эсэргүүцдэг учир нь зовж шаналах алдахаасаа их айдаг.  Сэтгэлийн зовлонг мэдрэхийг хүсдэггүй, өөрийн мэдрэмжиндээ захирагдах дургүй. Түүний хүйтэн, тоомсоргүй байдлын цаана ихэвчлэн зовлонтой хүсэл тачаал нуугдаж байдаг.

Матар мэдрэхүйгээ байнга дарснаас болж гэнэтийн сааталд болон мэдрэлийн хямралд автагдана. Өөрийн аминч, нарийн харамч зандаа түгжигддэг. Дуугүй болчихдог. Зарим нь дотоод хоосонгоо эрх мэдлээр дүүргэхийг туйлын их хүсдэг.

Ихэнхи Матрууд өөрийн тоомсоргүй ба хүйтэн зангаасаа болж ганцаарддаг, аз жаргалгүй болдог. Гэвч амьдралынхаа хэв маягийг энгийн болгохыг оролддог. Үүгээр ч барахгүй ганцаардал нь түүний оюуны эрхэм чанарын үр дүн гэж тэр үздэг. Энэ хүнд тогтсон номлол болон хор шар байдаг ч үүнийгээ хэзээ ч үзүүлдэггүй.

Нас тогтсон Матрууд залуу насандаа алдсан бүх юмаа нөхөхийг хичээнэ. Нас ахих тусам түүний хөшүүн байдал нь алга болно. Дөч тавин насандаа гэнэт нээгдэж, амьдралынхаа турш эсэргүүцэж байсан юм бүхэндээ захирагддаг.

Хүүхэд хүмүүжүүлэхдээ энгийн арга хэмжээг эрхэмлэдэг. Албадах дургүй.

Матрууд бол маш сайн гэр бүлсэг хүн. Гэр бүлийн уламжлалыг хүндэлж баримталдаг. Гэр бүлийнхэн бүгд цугларсан байхад дуртай. Гэр бүлд мөн бусад юманд журамтай байхыг хамгийн чухалд тооцдог.

Шуугианд болон сүйтэгнээнд дургүй. Түүхт үеийн байр байшинд амьдрахыг эрхэмлэдэг. Чөлөөт цагаараа түүхийн ном унших эсвэл юм цуглуулах дуртай. Гэр бүл найзуудынхаа дунд ялангуяа өөрийнхөө гэрт, галын хажууд амрах дуртай. Хөдөө хээр явах тухтай амралтанд амрах бас дуртай.

  БУМБА /I.21-II.18/

  Махбодь: Агаар

  Эзэн гариг: Уран

  Билэг тэмдэг: Далавч, зиг заг

  Өнгө: Саарал, ногоон цэнхэр, завсрын өнгүүд ба   хар өнгө муу

  Чулуу: Циркон, гранат, опал

  Төмөрлөг: Тугалга

  Сайн өдөр: Лхагва, Бямба

  Муу өдөр: Ням

  Азын тоо: 2, 4, 8, 4-т хуваагдах бүх тоо

Хайр дурлал ба гэр бүл

Залуу насандаа мөрөөдөмтгий, төсөөллөөрөө амьдардаг. Бодит хайр дурлал төсөөлж байгаатай нь тохирох ховор. Сонгох хүнээ өөрийнхөө хүслээр бодит амьдрал дээр сэтгэн дурлаж төсөөлөх хандлагатайн улмаас бодит амьдрал дээр сэтгэл нь гонсойж хайр дурлалаас татгалзахад хүргэдэг.

Эрт сэтгэл гонсойх явдал нь арай хожуу насандаа хэрцгийн увайгүй, хүйтэн зантай болгоход хүргэдэг. Энэхүү хүйтэн байдлынхаа цаана эмзэг байдлаа нуудаг.

Амархан эмзэглэдэг хүмүүс мэт сэтгэгдэл төрүүлж магадгүй гэвч тийм биш. Хайр дурлалын зовлон түүний тэнцвэрийг алдуулахгүй ба зүрх сэтгэлийг нь зовоохгүй болов уу.

Бүтээгүй хайр дурлалыг зүгээр нэг нөхөрлөл болгож чаддаг. Өөрийн эрх чөлөөг үнэлдэг учраас хамтрагчдаа ийм эрх чөлөөг бас олгоно. Хардалт ба үзэн ядалт зэргийг тэр мэдэхгүй.

Түүний нэг үндсэн зан нууцад нэвтрэх тэсвэрлэшгүй тэмүүлэл. Тэр нууц нь та ч байж болно. Эргэн тойронд хүмүүс байгаа тул өөр нэгэн хүн түүний нууц болж магад. Улс төр, спорт, хүүхдүүд, ажил алба зэрэгт сонирхол нь татагддаг. Тийм учраас таньтай харьцах харьцаа нь түүний цорын ганц сонирхол биш, амьралынх нь цорын ганц зорилго нь ч биш. Бумбын хувьд хайр дурлал нь хэзээ ч гол асуудал нь биш.

Бумба таны дотоод мэдрэхүйг хөндөхөөр зүйл шулуухан асууснаар эвгүй байдалд орж магад. Тэд хүссэн үр дүндээ хүрэнгүүтээ хурдан хөрч, уйтгарлаж бүр үүнээсээ болж урам нь хугардаг. Сонирхолгүй болсноо мэдрэнгүүт хамтрагч нь доромжлогдсон мэт болдог. Бумба нэгэнт таныг сонирхохоо боливол түүнийг буцаах гэж оролдоод нэмэргүй. Хэрвээ та түүний зүрхэнд байгаа бол тэр тань руу буцаж тун магадгүй.

Төгсгөл болсон хайрын явдлынхаа дараа таньд найзлахыг санал болгоно. Бүхнээс илүү өөрсдийн эрх чөлөөг үнэлдэг. Боолчлолд туйлын дургүй. Торонд орсноо мэдэрвэл бүх хүчээрээ үүнээс гарахыг тэмүүлнэ. Тийм ч учраас магадгүй Бумбуудын дунд хамгийн их салалт тохиолддог. Тэр нэг онцлогтой: гэр бүлийнхээсээ илүү хөндлөнгийн хүмүүст ихийг өгдөг, хамт олны дунд нэг хүнтэй л ярьдаг. Түүний нөхөрлөл нь хайр дурлалаас илүү чухал болж магад.

Амьдралынхаа ханийг их харж сонгодог. Тэр их өндөр эрэлт шаардлагатай.  Сэтгэлийн хүчтэй ба сонирхол нь түүнийхтэй нийцдэг хүн түүнд таалагддаг. Хэрвээ Бумбад үнэхээр дурласан бол тэр тууштай үнэнч байна. Ганцхан хүнийг хайрладаг хүмүүс Бумбын дунд цөөнгүй тааралддаг.

Бумба- эцэг эхчүүдэд хүүхдүүд нь их итгэдэг. Түүний гэр бүлд бүрэн харилцан ойлголцол байдаг. Хэдий нөхөрсөг харилцаатай байдаг ч хүүхдүүддээ хангалттай анхаарал халамж тавьдаггүй.

Орчин үеийн, том, саруул, шил ба бетон зэргээр барьсан байшинд амьдрах дуртай. Тэгээд бас сайхан хийц маягтай байх ёстой.

Чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө өнгөрөөх дуртай, хүмүүстэй харьцах явдал нь түүнд бүхнээс илүү баяр баясгалан өгдөг.

Бумбуудын дунд ан агнуур, спортод дуртай хүмүүс олон байдаг. Тэр аялал, газар зүйн, түүхийн, эдийн засгийн ном унших дуртай, түүний сонирхол нь их өргөн тул зураг авах, уран зураг, загварчлал зэрэгт бас татагдана.

 ЗАГАС /II.19-III.20/

 Махбодь: Ус

 Эзэн гариг: Нептун

 Билэг тэмдэг: Зөрсөн хоёр загас, усны  давалгаа, хясаа

 Өнгө: Номин цэнхэр, солонгорсон өнгө, хөх,  мөнгөлөг

 Чулуу:  Сарны чулуу, сувд

 Төмөрлөг: Цайр

 Сайн өдөр: Даваа, пүрэв, баасан

 Муу өдөр: Лхагва

Азын тоо: 3, 6, 7, 9, 11, 12, 7-д хуваагдах бүх тоо

Хайр дурлал ба гэр бүл

Загас нь усан махбодьтой бөгөөд ижил усан, эсвэл газар махбодьтой хүмүүстэй тохирно. Галтай харш харин агаартай боломжтой. Загас – газар доогуур урсдаг ус бөгөөд аливаа нэгэн саадыг тойрон өнгөрч урагшлах тусам үерлэн, ялан дийлнэ. Тэд сэтгэлийн ч бай, биеийн ч бай хайр дурлалын аашийг харин ч нэг олдог юм шүү.

Заримдаа тэд зөвхөн дурлахын тулд төрсөн мэт. Гэвч шаардлага өндөртэй. Тэдэнтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Санамсаргүй хэлсэн эвгүй үгнээс чинь болж дөнгөж соёолж буй хайрын үндэс гэмтэж мэднэ. Ер нь загас амархан шархалдаг гэдгийг бүү мартаарай.

Загас – хүнд дасамтгай, үнэнч хүмүүс. Зовж шаналж байгаа загасыг хараад түүнд туслах, зовлонгийн нимгэлэх,  сэтгэлийн дарамтнаас нь авч гарах хүсэл төрдөг. Гэвч загас өөрийн зовлон шаналалд дуртай. Тэдний хувьд энэ нь цорын ганц бодит зүйл мөн. Учир иймд хэн нэгэн туслахыг үл зөвшөөрнө. Түүнээс гадна туслахаар очсон хүн өөрөө энэ шаналгаатай байдалд орооцолддог.

Дурлал нь түүний амьдралд эсвэл гол байр эзлэнэ эсвэл ямар ч байр эзлэхгүй. Цаашилбал дурлалт ханхүү, дурлалт бүсгүй яг ийм байна гэж тодорхойлоход бэрхшээлтэй.

Загас – эрчүүдийн хувьд хүсэл ихтэй, аз сорьсон, бүгдийг хуйлруулсан, эмэгтэй болгонд дурласан, бүтэлгүй дурлалын золиос болж зовж шаналдаг хүмүүс бас бий. Загас – эмэгтэй хувь тавилангаа дагасан, нэг эр хүнд захирагдаж түүндээ үнэнч байдаг. Түүнчилэн загасны ордынхноос өөрийн хайрт хүнээ холоос харж шүтэн биширч явдаг хүмүүс цөөнгүй.

Хайр дурлал загасны хувьд эсвэл диваажин эсвэл там болдог. Хайр дурлал нь эхэндээ чимээгүй, анзаарамгүй, байснаа цаашлах тусам өрнөж эхэлдэг. Заримдаа хэзээнээс хайр нь эхэлснийг хүртэл анзаардаггүй. Гэхдээ иймэрхүү байдал нь: ямар нэгэн үүрэг хариуцлага хэн нэгний өмнө хүлээхээс айдагтай нь холбоотой. Ер нь загастай харьцахдаа аливаа нэгэн шахалт үзүүлэх хэрэггүй.

Загасны ордныхоны нэг проблем бол хүнтэй танилцаж дотносохдоо, түүнчлэн салж хагацахдаа удаан бөгөөд тэдэнд их хэцүү байдаг. Загас ер нь байгалиасаа тэмцэгч биш. Бусад хүмүүсийн сонголтыг хүлээх нь зөв гэж үздэг. Хайртынхаа төлөө тэмцдэггүй, хэрэв өрсөлдөгч гарч ирвэл байраа тавьж өгнө. Тэд мөн харгүй, бөгөөд хэрүүл зодоон үүсгэхгүй, харин таньд цаад хүнтэйгээ аз жаргалтай амьдрахыг ерөөгөөд явж одно. Загасыг аз жаргалтай байлгахын тулд зөвхөн өөрийг нь хайрлах ёстойг мэдэх хэрэгтэй болов уу.

Ихэнх загасуудын хувьд хайр дурлал бол юуны өмнө тусламж юм. Иймээс сэтгэл болон оюун санаа дутагдсан хүмүүсийн төлөө ихэвчилэн өөрийгөө золиослодог. Өөрийнхөө хайр сэтгэлээр тухайн хүнийг аврахын тулд, хохирсон эсвэл доройтосон хүнд ч дурлах чадвартай. Загас хамтрагчийнхаа хайр сэтгэлд итгэлтэй байгаа бол түүндээ их үнэнч байдаг. Хүүхдүүдтэй ер нь бол сайхан харьцаатай. Юүны өмнө хүүхдүүдийнхээ оюун санааны хөгжил дээр нь их санаа тавьдаг. Тэр хүүхдүүдээ хэтэрхий хайртай учраас зөв хүмүүжүүлж тэр болгон чаддаггүй. Өөрөө хүүхэд насандаа авч хэрэглэж чадаагүй зүйлсээ хүүхдүүддээ өгөх хүсэл нь тэдгээрийг амьдралд муу бэлтгэгдсэн болгодог. Загас нь бүх шаардлагуудыг хангахыг хичээдэг, үүний үр дүнд хүүхдүүдийнх нь амьдрал хэтэрхий амар болдог. Хүүхдүүдээ бэрхшээлээс хамгаалдаг, амьдралын хүнд хэцүү бэрхшээлд бэлтгэдэггүй.

Өөрийгөө золиослон хүүхдүүдээ бишрэн хайрладаг. Ус горхины хажууд байрлавал зохимжтой том тэнүүн байшинд амьдрах дуртай. Засаж янзлахдаа зөөлөн өнгийг эрхэмлэдэг. Шинэ байшиндаа зориулж гоё өвөрмөц эд зүйлс худалдаж авна. Хөршүүдтэйгээ сайхан харьцаатай байдаг. Амьдралынхаа турш оюун санааны өсөлт мөн өөрийгөө илэрхийлэх уран бүтээл зэрэгт тэмүүлдэг. Ганцаараа байх мөн найз нөхдийн дунд цагаа өнгөрөөх зэрэг хүслийг нэгэн зэрэг мэдэрдэг.

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …