Тэмээн жингийн цуваа тэнгэрээ тээгээд наашлан айсуй

1470979522_15cec66b-3588-4fa5-b49f-305fe9099a01
Төв Азийн нүүдэлчид 5000 жилийн тэртээ гаршуулсан аймаар амьтны тухай эрт цагийн судар номноо тэмдэглэсэн байдаг.
“Хэвтэхдээ хоёр шатлал дамжих бөгөөд залааны хоёр, өвдөгний хоёр, тойгны хоёр, өвчүүний нэг нийт 7 сайраараа газар тулж өвлийн хүйтний хөрсөн дээрх 60-70 хэм хүйтэн, зуны 30-40 хэм дулаанаас биеэ хамгаална. Туулай мэт сэтэрхий уруултай, өргөс ихтэй бутлаг ургамлаар хооллох үед нь баруун зүүн хоёр уруул нь тус тусдаа хөдөлнө. Үхсэн нэгнийхээ шарилыг хараад нулимс бөмбөрүүлэн гашуудах агаад, сэг зэмээс нь машид сэжиглэн үтэр түргэн холдоно. Бусад ан амьтан үхсэн ижил төрлөөсөө үл сэжиглэх атал энэ амьтан өөр. Энэ ааш зан нь талийгаачдаасаа цэрвэдэг хүн төрөлхтөнтэй нэгэн адил. Ус уулгахгүй, өвс идүүлэхгүй хуурай өлсгөлөнгийн нөхцөлд байлгахад 70 хоног, ус өгөхгүй зөвхөн өвс өгөхөд 78 хоног, өвс өгөхгүй зөвхөн ус өгөхөд 130 хоног амьдрах чадвартай” гэх мэтээр өгүүлжээ.

 

Анх уншиж байхад Хятадын луу, Оросын хоёр толгойтой бүргэд шиг домгийн амьтан бололтой гэж бодогдоно. Гэтэл зүгээр л манай тэмээний тухай бодитоор өгүүлсэн юм билээ. Тодруулж хэлэхэд, “Camel” тамхины хайрцаган дээр зураг нь байдаг ганц бөхт саран тэмээ-Camelus dromederius-ийн тухай бус хоёр бөхт монгол тэмээ-Camelus bactrianus-ын тухай гэж ойлгоорой. Хэдэн мянган жил монголчууд бидний ачилга уналганы хөсөг байсан тэмээн жингийн цувааны энэхүү баримал нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг, хотынхны нэрлэдгээр Зуун хорин мянгатын зүүн урд талд буй болсноор хагас жилийн нүүр үзлээ.

1470979517_65e7d17b-bab7-46ab-869d-0716429cfbe4

Зураач, барималч Чулуудайн Эрдэнэбат тэмээн жингийн цуваа эд баялаг тээн улсын нийслэл рүү орж ирж байгааг бэлгэдэн үүнийг бүтээсэн байна. “Торгоны зам” нэртэй уг цогцолборын эх загварыг Монголын контемпорари урлагийн “Хөх нар” бүлгэмийн тэргүүн, куратор Ё.Далхжав гаргажээ.
Эх сурвалж: Хан-Уул дүүрэг

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …