Сингапур залуу Майкл Фелпсийг гүйцэж, олимпийн аварга боллоо

67e1dd26a0e6d104b2fdaba8258dc563722c716a

“Рио-2016” олимпийн усанд сэлэлтийн эрэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд Сингапурын тамирчин Ш.Жосеп түрүүлж, жинхэнэ дуулиан тарьлаа.

Өнөө цагийн хамгийн шилдэг тамирчин, олимпийн 22 алтан медальт Майкл Фелпс тэргүүтэй шилдгүүдийг ардаа үлдээсэн нь түүнийг ийн онцлохоос өөр аргагүй.

swim-king-joseph

Өдгөө 21 настай тэрээр хагас шигшээд 50.83 секундын амжилт гаргаж, тивийнхээ рекордыг шинэчилсэн. Улмаар шигшээ уралдаанд 50.39 секундаар олимпийн рекорд тогтоон, Риод аваргалав.

Энэ төрөлд өмнөх амжилтыг М.Фелпс 50.58 секундын амжилтаар эзэмшиж байсан юм.

Eagle.mn

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …