Н.Түвшинбаяр: Миний барилдааныг шүүсэн япон шүүгчид буруу байхгүй, манайхан зөвөөр ойлгоорой

k4gf369iuw

Монголчуудын итгэл найдварыг тээсэн Н.Түвшинбаяр аварга Риогийн олимпод эхний учраадаа өвдөг шороодож тэмцээнээс хасагдсан билээ.

Тэгвэл тэрбээр энэхүү барилдааныхаа дараа “+100 кг-ын жингийнхний хувьд өндөр нуруутай бөхчүүд давамгайлж барилдаж байна. Гол том бөхчүүд бүгд дээгүүр барилдлаа. Нэг зүйлийг сайн ойлголоо. Гурван олимпод оролцсон байдлаа эргээд бодоход тамирчдад сэтгэлзүйн дээд зэргийн тайван байдал ямар чухал болохыг энэ олимпиос илүү их харж байна. Манай баг дөрвөн жилийн турш бэлтгэл, сургуулилтаа сайн үргэлжлүүлж, холбоо бүх талаар дэмжсэн. Гэхдээ олимпийн өмнө жүдогийн холбооны ерөнхийлөгч рүү чиглэсэн дайралт, улс төрийн явуулга гэх юм уу даа, олон зүйл бидний сэтгэл санаа, сэтгэлзүйд нөлөөлсөн.

Үүнийг нуух аргагүй. Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер олимпийн өмнөх өдөр “Монголын баг энэ олимпиос 3-4 медаль хүртэнэ гэж хэлсэн байсан. Энэ бол Монголын жүдочдод өгч байгаа нэгэн төрлийн үнэлгээ гэж би бодож байна. Өнгөрсөн дөрвөн жилийн турш, энэ олимпийн циклд манай баг өндөр хэмжээнд байсныг харуулсан дүгнэлт. Эрэгтэй баг маань санасан амжилтаа үзүүлж, медаль хүртэж чадсангүй. Бид том зорилготой байсан. Харамсалтай байна. Ард түмнээ баярлуулж, Монголын багийнхаа медалийн салхийг хагалсан Д.Сумъяа дүүдээ баяр хүргэе. Энэ медаль бидэнд үнэ цэнэтэй ирлээ. Ийм л товчхон зүйл хэлье дээ. Сэтгэл санаа таагүй байна, уучлаарай” гэв.

Түүнээс мөн 2020 оны олимпод оролцох эсэх талаар нь асуухад “Тэр талаар бодохыг ч хүсэхгүй байна. Яг одоо бол гэртээ харимаар, нутагтаа очмоор, айргаа уумаар санагдаж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, миний барилдааныг шүүсэн япон шүүгчид алдаа, буруу байхгүй. Өрсөлдөгчид юүко үнэлгээ өгөх нь дэвжээний ерөнхий шүүгчийн шийдвэр байсан. Үүнийг манайхан зөвөөр ойлгоорой” гэсэн юм.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …