Д.Отгондалай: Спортын төлөө хоолтой, хоолгүй хоносон өдөр цөөнгүй байсан

otgonda_700

“Рио-2016” олимпийн наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн манай боксчин Д.Отгондалай хүрэл медальтайгаар энэ удаагийн Олимпийн наадмыг өндөрлүүлэхээр боллоо.

Тэрбээр өчигдөр өдөр мөнгөн медалийн төлөө Францын боксчин Софьян Умиатай тоглож, шүүгч нарын илт алдаатай шийдвэрээр хожигдсон юм.

Д.Отгондалайгийн хувьд тэрбээр эхний тойрогтоо хийлж, дараагийн тойрогт Нидерландын боксчин Энрико Лакрусаг хожин шөвгийн наймд үлдсэн. Харин шөвгийн наймд Алжирын боксчин Реда Бенбазизтай тулалдаж, 3:0-ээр илүүрхэн хожиж, хүрэл медалийн болзол хангаж, Монголчуудаа баярлуулсан.

Түүний спортын замналыг харахад тэрбээр боксоор хичээллээд 13 жилийн нүүрийг үзэж байгаа юм байна. Тэрбээр нэгэнтээ бокст хөл тавьсан тухайгаа “Гавьяат дасгалжуулагч Ё.Төмөрбатаа багшийн дугуйланд найзуудаа дагаж ирээд бүртгүүлж байв. Долоо хоног сургуулилт хийгээд л энэ спортод дурласан. Надтай хамт боксоор хичээллэсэн олон хөвгүүн бэлтгэлийн явцад орхисон доо. Надад шантарч халгах үе зөндөө байсан. Тийм үед сэтгэлд төрсөн таагүй бодлоо толгойноос авч хаяад нэгэнт энэ спортоор хичээллэсэн юм чинь үр дүнг нь үзье гэж хичээх болсон. Би боксын спортоор тууштай хичээллэсэндээ баярладаг. Надад автобусны мөнгөгүй болчихоод алхах үе бишгүй байв. Тийм хэцүү үед бэлтгэл сургуулилтаа тасалж байгаагүй.

Тэр үед би оюутан, шигшээ багт багтсан тамирчин байлаа. Хүн өөрийнхөө зорилго тавьсан зүйлд мөнгөгүй ч байсан зориод ирдэг. Бэлтгэлээ тарчихаад эхнэртэйгээ Офицерт байдаг гэр рүү алхаад харина. Тэр үеэ эргээд дурсахад сайхан байна. Хүнд хэцүү санагддаг байсан тэр бүхэн амьдралд минь сайхан дурсамж үлдээжээ. Бид хааяа “Спортын төлөө хоолтой, хоолгүй хоносон өдөр цөөнгүй. Одоо тэр бүх бэрхшээл ард хоцорчээ” хэмээн ярьж байжээ.

Ямартай ч, Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн Д.Отгондалайдаа Монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлж, цаашдын замналд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.

Нинж

Ugluu-logo-7-1

 

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …