МАН муу нуулгүй, сайн илчиллээ

xavpjkc3pn

Монголбанкны ерөнхийлөгч болон  Сангийн сайдын ар араасаа хийсэн мэдэгдлүүд өнгөрөгч өдрүүдэд ихээхэн шуугиан дэгдлээ.   Өөрөөр хэлбэл өнгөрсөн дөрвөн жил АН хэрхэн ажиллав, улс орны маань эдийн засаг ямар өнгө төрхтэй байна вэ гэдэг  бүрэн зураглал тус мэдэгдлээс харагдав.

Хэдий нийгэм эдийн засаг дорой буурай байгаа энэ үед эдийн засгийн тоо баримтыг ил гаргах нь зохимжгүй ч гэлээ “муу нуухаар сайн илчил” гэдэгчлэн ард түмэн бодит үнэнийг мэдэх эрхтэй. Нөгөө талаас МАН ямархуу эдийн засаг  хүлээн авч буйг олон нийтэд ийн зарласнаар хожмын эрсдлээс арьсаа хамгаалж буй хэрэг ч байж болох талтай.

Эдийн засгийг ийм болтол нь нуусныг илчилсэн тус мэдэгдэл нь гадаад болоод дотоодод сөрөг мессэж болж, олон улсын зах зээл дэх Засгийн газрын бондын ханшийг унагаалаа гэж олон хүн үзэж байгаа ч  эцсийн эцэст ард түмний сонорт хүргэсэн нь зөв сонголт юм.

Нөгөө талаас Статистикийн мэдээлэл ил тод,  үнэн байж улс орны эдийн засгийн байдал үнэн гарна.  Саяхан чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэлэхдээ “Ард түмнийг  бодит мэдээллээр хангах ёстой хэрхэвч төөрөгдүүлж болохгүй. Нийгэм эдийн засгийн туйлын амаргүй хүнд үеийг даван туулах томоохон сорилтыг бид хамтдаа гэтлэнэ. Үүнд хамгийн гол нь бодит үнэн, чиг хэрэгтэй. Сүүлийн хэдэн жил улс  төржсөн бодит мэдээллийг төөрөгдүүлэн нуун дарагдуулж байсан олон зүйлийг бид амссан. Үүнтэй холбоотойгоор төсөв мөнгөний бодлого алдаатай явж ирсэн. Үүний үр дүнд Монгол улсын  нийгэм эдийн засаг хямралд өртсөн нь тодорхой хэмжээгээр холбоотой.  Мэдээлэл бодит байж гэмээнэ оношлогоо зөв хийгдэнэ, бодлого үйл ажиллагаа цааш зөв явагдана” хэмээн хэлж байсан удаатай.
Тэгэхээр МАН энэ зарчмыг л эрхэм болгож эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг ил тавилаа. Харин одоо оношлогоо нь  зөв хийгдэж эдийн засгаа богино хугацаанд  сэргээх нь хамгийн чухал.

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …