Өрхийн сарын дундаж орлого 874.4 төгрөг болж буурлаа

101447757b15f2c0b9a581

Улсын Бүртгэл Статистикийн Ерөнхий Газраас​ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний долоон сарын байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийгмийн үзүүлэлт

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭН

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 7 дугаар сарын эцэст 41.8 мянга болсны 22.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 30.5 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.5 мян.хүн буюу 1.7 хувиар, өмнөх сарынхаас 2.2 мян.хүн буюу 6.7 хувиар буурсан байна.

Ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 13.5 мянга буюу 1.2 хувиар буурч, ажилгүй иргэд 34.6 мянга буюу 35.6 хувь, эдийн засгийн идэвхгүй хүн ам 99.0 мянга буюу 13.5 хувиар өссөн байна.

ӨРХИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2016 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 874.4 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 101.3 мян.төг буюу 10.4 хувиар буурлаа. Үүнд цалин хөлсний орлого 32.6 мян.төг буюу 6.3 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 31.8 мян.төг буюу 31.9 хувиар буурсан нь голлон нөлөөллөө.

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2016 оны 2 дугаар улиралд 948.9 мян.төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 30.3 мян.төг буюу 3.1 хувиар буурсан байна. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага буурахад хүнсний бүтээгдэхүүний зарлага 24.6 мян.төг буюу 10.1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.
Эдийн засгийн үзүүлэлт

ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН

ДНБ, оны үнээр 2016 оны эхний хагас жилд 10989.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 3.0 хувиар өслөө.

ДНБ-д 2016 оны эхний хагас жилд эцсийн хэрэглээ 72.4 хувь, хөрөнгийн нийт хуримтлал 24.2 хувь, цэвэр экспорт 3.4 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс хөрөнгийн нийт хуримтлал 4.3 пункт, цэвэр экспорт 1.6 пунктээр өсч, харин эцсийн хэрэглээ 5.9 пунктээр буурсан байна.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСӨВ

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2016 оны эхний 7 сард 3040.2 тэрбум төг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 5014.3 тэрбум төг болж, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 1974.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1336.2 тэрбум төгрөгөөр өсөхөд орлого 3.3 хувиар буурч, зарлага 32.6 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …