Нийслэлийн харъяа газруудад бүтцийн өөрчлөлт хийнэ

1471245352_5915c84718d6178fa614aac16fe981db42c4e274
Нийслэлийн захиргааны харъяа агентлаг, газруудад бүтцийн өөрчлөлт хийхээр болсон байна. Тухайлбал, нийслэлийн Орон сууцны корпораци, Гэр хорооллын хөгжлийн газар, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл гэх гурван байгууллагыг нэгтгэж, Гэр хорооллын дэд бүтцийн газрыг шинээр байгуулах аж.
Түүнчлэн Эдийн засгийн хөгжлийн газрыг татан буулгаж, чиг үүрэг ойролцоо Хөрөнгө оруулалтын газартай нэгтгэх талаар яригдаж байгаа аж. Мөн нийтийн үйлчилгээний “Улаанбаатар” нэтгэлийн үйл ажиллагааг дүүргүүдийн дэд бүтэц, тохижилтын хэлтсүүдэд хариуцуулах бололтой. Энэхүү шинэ бүтцүүдийг есдүгээр сарын 1-нээс өмнө баталж, шинэ байгууллагуудын дарга нарыг томилох юм байна.
Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“4 улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой-Хүүхэд хөгжүүлэх төв” байгуулах төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллахыг урьж байна

НИТХ-ын 2025 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 25/109 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд …