Жудоч Л.Отгонбаатар хагалгаанд орохоор болжээ

147130646057b25adc0ca5b

“Рио 2016” олимпын наадмын татамид жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 90 кг-ын жинд өрсөлдсөн Лхагвасүрэнгийн Отгонбаатар хүрэл медалийн төлөөх барилдаанд гэмтэл авсан билээ.

Тэрээр медалийн төлөөх барилдаанд Хятадын жүдоч Чэнь Шунжаотой учраа таарч, юүко үнэлгээ алдснаар ялагдал хүлээсэн.

Өнөөдөр Рио Де Жанейро хотноо яаралтай хагалгаанд орохоор болсон байна. Рио Де Жанейро хотын эмч нар  түүний бэртлийг зүүн мөрний шөрмөс тасарч, мах нь ханзарч, мөрний аяганы хүүдий урагдсан гэсэн дүгнэлт гаргажээ.

 

 

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …