АН их мөнгөн дээр туйлж туйлж, тооцоогоо МАН-д үлдээсэн үү

iopj787xda

Өчигдөр буюу энэ сарын 15-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар Монгол улсын эдийн засгийг хэрхэн АВРАХ талаараа хэвлэлийн бага хурал хийв.

Ерөнхий сайдын ярьж буйгаар улсын эдийн засаг ийм хүнд байгаа үед төрийн албан хаагчдын цалинг тодорхой түвшинд, шат дараатай буулгах нь хамгийн зөв шийдэл гэнэ.

Ингэснээр 12-18 сарын дотор улсын эдийн засаг тогтворжих аж.

Хэд хоногийн өмнөх Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн Монгол улсын төсвийн тухай мэдэгдэл иргэдийг нэг хэсэг л цочроосон. АН-аас түүнийг ажлаа судалж байж иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөхийг шаардсан ч Сангийн сайдын мэдэгдэл үнэний ортой байх магадлалтай. Тэгээд ч улсын эдийн засаг, төсөв тэгтлээ шалдаа буучихсан юм бол эрх мэдэл, албан тушаал, намын хамаарлаа болиод улсынхаа төлөө зүтгэх цаг болсон юм биш үү.

Ерөнхий сайдын энэхүү ЦАЛИН БУУРУУЛАХ мэдэгдэл хүмүүсийн дунд тун хурдан гал авалзав. Зарим нэг төрийн албан хаагчид “МАН хурдан цалингаа хасаасай. Тэгвэл ч багш, эмч нар дайн зарлах байх шүү. Тэгээд хурдан засаг нь унаасай” хэмээн ярьж байхыг хоё чихээрээ сонсов. Үүнийг сонсоод өөрсдөө ч мэдэлгүй улс төрчдийн бай болдогБАГШ, ЭМЧ нарыг өрөвдөх ч шиг. Гэхдээ төрийн албан хаагч гэхээр заавал багш, эмч гэж ойлгоод байгаа нь нэг талаараа өрөөсгөл юм.

Магадгүй “тодорхой түвшинд бууруулна” гэсэн нь тэднээс өөр төрийн албан хаагчид ч байж болох шүү дээ.

Данхар бүтцээ тийм ч өөрчилж чадаагүй МАН өөрсдөөсөө эхлэх ч юм билүү. Ингээсэй хэмээн тэдэнд итгэл үзүүлсэн Монголын сая сая иргэд найдаж суугаа нь дамжиггүй. Төрийн дээд АЛБАН ТУШААЛТНУУД болон төсвийн мөнгө алдагдахад нөлөөлсөн зээлдэгч ТЭРБУМТНУУД, ОФФШОР ДАНСТНУУДДАА хариуцлага тооцож, төрд учруулсан хохирлыг нь барагдуулж чадвал мөрөөрөө ажлаа хийж яваа БАГШ, ЭМЧ нараас холуур өнгөрөх юмсан.

Нэг талаараа улсын төсвийг улайлгасан АН-ын нөхдүүдэд ичих булчирхай алга. Жирийн иргэдээ элгээрээ хэвтүүлж, улсаа дааж баршгүй өрөнд оруулчихаад намын шинэчлэлээ яриад явж байгаа нь нэг талаараа монголоо алдсан зан гэлтэй. Тэд МОНГОЛ УЛСЫН ТӨСӨВ нэг хэсэгтээ л сэхэхгүйг мэдсээр байж олон сайхан нэртэй хөтөлбөрүүдийг ар араас нь хэрэгжүүлэхээр зарласан.

Нэг ёсондоо өнгөрсөн 4 жил АН улсын төсөв дээр дур зоргоороо туйлсан байна.

Харин одоо тооцоог нь МАН болон жирийн иргэд бид хийх нь. Харин АН-ын тооцоог хийхдээ жирийн иргэдээ бага хэлмэгдүүлээсэй хэмээн найдаж суугаагаа нуух юун.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …