Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зарим салбарын цалинг бууруулна хэмээн мэдэгдсэн. Тэгвэл үүнтэй холбоотойгоор өнөөдөр Сангийн яамнаас Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэл хувиар бууруулна хэмээн мэдэгдлээ. Тухайлбал, Сангийн Яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатын хэлснээр, Сангийн яам Агентлагийн дарга нараас Ерөнхийлөгч хүртэлх Төрийн бүх өндөр албан тушаалтан болон аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын цалинг 30 хүртэл хувиар бууруулахаар болсныг мэдэгдлээ. Түүнчлэн Сангийн яам Төрийн өндөр албан тушаалтнуудын гар утасны хэрэглээ, автомашины шатахууны зардлыг тодорхой хэмжээнд бууруулахаар төлөвлөжээ. Харин эмч, багш, цагдаа зэрэг төрийн жирийн албан хаагчдын цалинг бууруулахгүй хэмээгээд “МИАТ”, “Эрдэнэт” зэрэг Төрийн өмчит компаниудын дарга нарын цалинг мөн бууруулахаар болсноо хэлэв.
Нинж