Хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн 10 эмэгтэйг товчхон танилцуулж байна.
10. Anastasia Davydova
Олимпоос 5 удаа алтан медаль хүртсэн дэлхийн алдарт тамирчин юм. Тэрээр маш ур чадвартай бөгөөд дотоод болон дэлхийн тэмцээнүүдэд үргэлж дээд амжилтыг үзүүлдэг нэгэн. Үүнээс дурдвал 2001 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 2004 оны олимпоос алт, 2008 оны олимпоос мөн алтан медаль хүртсэн Оросын шигшээ багын шилдэг тамирчин юм.
9. Laure Manaudou
1986 онд Франц улсад төрсөн тэрээр 200 болон 1500 метрийн чөлөөт сэлэлтийн дээд рекордыг эзэмшдэг тамирчин. 2004 оны олимпод медаль байранд орсон. Мөн европын аварга, ДАШТ – ны алтан медальтай шилдгүүдийн нэг билээ.
8. Natalie Coughlin
1983 оны 8 -р сарын 23 нд АНУ – д төржээ. Тэрээр олимпын алтан медальтай. Мөн олон улсын тэмцээнд 40 гаруй удаа түрүүлсэн гайхалтай амжилтын эзэн юм. 2012 оны зуны олимпоос 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Natalie Coughlin нь олимпийн дээд амжилтыг эзэмшигч тамирчдын нэг бөгөөд дэлхийн шилдэг усан сэлэгч цолыг хүртсэн. Мөн АНУ – ын шилдэг тамирчин болж байжээ. Олон улсын чансаатай тэмцээнээс 60 гаруй медаль хүртжээ. Түүнийг гоо үзэсгэлэнт олон хүмүүсийн анхаарлыг татдаг бөгөөд нүүр царай болох санал их ирдэг аж.
7. Aleksandra Gerasimenya
Бага байхаасаа усан сэлэлтээр хичээллэж олон шагналын эзэн болсон тамирчин бол Aleksandra Gerasimenya юм. Тэрээр Европын аварга болон ДАШТ- ны алтан медальтай. 2012 оны зуны олимпоос 50 болон 100 метрийн чөлөөт сэлэлтээр мөнгөн медаль хүртсэн. Түүний биеийн харьцааг төгс гэж ярьдаг.
6. Franziska van Almsick
1978 онд төрсөн Германы нэрт тамирчин. Тэрээр өсвөр насандаа олимпоос медаль хүртэж байсан. Түүнээс хойш 10 гаруй медалийг олимпоос авчээ. 1993 онд түүнийг дэлхийн усан сэлэлтийн тамирчин юм.
5. Haley Cope
1979 ондп АНУ – д төрсөн тэрээр ДАШТ – ээс 8 медаль хүртсэн. 2004 онд Playboy сэтгүүлд зургаа авхуулж байв. Олимпын мөнгөн медальтай бөгөөд дээд амжилтыг эзэмшдэг тамирчин. Түүнийг загварын ертөнцөд ч амжилт үзүүлэхээр үзэсгэлэнтэй, сайхан эмэгтэй гэж ярьдаг ажээ.
4. Amanda Beard
1981 онд АНУ – д төрсөн тамирчин. 14 настайдаа анхны олимпын медаль хүртсэн бөгөөд олон улсын хэмжээний томоохон тэмцээнээс нийт 21 медаль авсан байна. Мөн АНУ – ын шилдэг тамирчин болж байв. Түүний намирсан үс, цэнхэр нүд үнэхээр гайхалтай.
3. Federica Pellegrini
1988 онд Итали улсад төрсөн алдарт тамирчин Federica Pellegrini нь 16 настайдаа буюу Барселеногийн олимпод оролцоод дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. 2008 оны Бээжингийн олимпоос алтан медаль хүртсэн төгс галбир, хөөрхөн нүдтэй бүсгүй юм .
2. Zsuzsanna Jakabos
1989 онд Унгар улсад төрсөн тэрээр дэлхийн шилдэг усан сэлэлтийн тамирчдын нэг юм. 2004, 2008, 2012 оны олимпод амжилттай оролцсон бөгөөд хамгийн төгс бие хөөрхөн царайтай тамирчин юм. Тэрээр загварын салбарт амжилттай ажилладаг. Зар сурталчилгаанд тоглож, брэндийн нүүр царайгаар байнга тодордог нэгэн. Мөн интернэд ертөнцөд хамгийн хайлт ихтэй бүсгүйгээр тодорчээ.
1. Stephanie Rice
1988 онд төрсөн Австралийн тамирчин. Дэлхийн хамгийн шилдэг мөн хамгийн үзэсгэлэнтэй тамирчдын нэг юм. Олон улсын томоохон тэмцээнүүдэд байнга амжилттай оролцдог бөгөөд олимпоос 3 алтан медалийг хүртээд байна. 5 удаа дэлхийн дээд амжилтыг эвдэж байв. Бор нүд, төгс бие нь үнэхээр сайхан гэж шүтэн бишрэгчид нь үнэлдэг. Түүний гоо сайхны зөвлөгөөг маш олон эмэгтэйчүүд шимтэн уншдаг ажээ.
Emegteichuud.mn