Э.Цэндбаатар шөвгийн наймд ялагдав

14021721_10155656154108973_887553189353890223_n

Риогийн наадмын 11 дэх өдөр боксын 56 кг-ийн жинд ОУХМ Э.Цэндбаатар хагас шигшээд үлдэхийн төлөө тулалдлаа. “Риоцентро” ордонд түүнтэй тулсан өрсөлдөгч нь залуучуудын дэлхийн аварга, АНУ-н Шакур Стивенсон байсан юм.

Гурван үе үргэлжилсэн тус тулаанд 30:27, 30:27, 30:27 харьцаатай Америкийн тамирчин ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангалаа. Харин 19 настай манай тамирчны хувьд арвин туршлага хуримтлуулсан, өөрийн нөөц бололцоог харуулсан тэмцээн болж өнгөрөв.

13882608_10155656154083973_2690268746172668339_n

Э.Цэндбаатар Азийн хүүхдийн наадмын мөнгө, Азийн залуучуудын хүрэлтэй, Индонезийн “Ерөнхийлөгчийн Цом” ОУТ-ийн аварга, “Химийн Цом” ОУТ-ийн аварга аварга, Чехийн Гранпри ОУТ-ийн аварга болж байсан юм.

Боксийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн зургаан ширэн бээлийтэн оролцсон юм. Тодруулбал 69 кг-ийн жинд ОУХМ Б.Түвшинбат, 49 кг-ийн жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 56 кг-ийн жинд ОУХМ Э.Цэндбаатар, ОУХМ Б.Чинзориг 64 кг-ийн жинд, ОУХМ Д.Отгондалай 60 кг-ийн жинд, ОУХМ Х.Энх-Амар 52 кг-ийн жинд тус тус өрсөлдлөө. ОУХМ Д.Отгондалай хүрэл медаль хүртснээр манай боксчид олимпийн наадмаа өндөрлүүлж байна.

МҮОХ

Санал болгох мэдээ

Норовирусийн халдвар илэрсний улмаас Олимпын тоглолтыг хойшлуулжээ

Өвлийн Олимпын наадмын Финланд, Канадын эмэгтэйчүүдийн хоккейн шигшээ багуудын тоглолт норовирусийн дэгдэлтийн улмаас хойшлогдсон тухай Sky News …