Англи дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамны нэгэн дипломат ажилтан эхнэр, хүүхдийн хамт өнгөрсөн сарын сүүлээр ажлын байраа орхин зугатаасан хэрэг гарчээ.
Тэрээр Элчин сайдын яамны Гадаад харилцааны албанд ажилладаг байсан ба эдүгээ гуравдагч орон руу дүрвэх хүсэлт гаргаж, зохих бичиг баримтыг нь бүрдүүлчихээд байгаа аж.
Энэ талаар Англи Улсын Гадаад явдлын яам тодорхой мэдээлэл өгөөгүй хэдий ч Өмнөд Солонгос Улсын зохих албан тушаалтны мэдэгдсэнээр “Бидний авсан мэдээллээр БНАСАУ-ын Элчин сайдын яамны нэгэн дипломат ажилтан эхнэр, хүүхдийн хамт элчингийн байрыг орхин зугатаасан нь үнэн байх магадлалтай юм. Гэхдээ тэд аль улс руу дүрвэх хүсэлт гаргасан тухай мэдэхгүй байна” гэж хэлжээ.