Риогийн олимпод оролцсон Японы бүх жүдоч медаль хүртжээ

519094632

XXXI дэх удаагийн зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөл 14 ангиллаар явагдсан. Япон улсын жүдо бөхийн шигшээ баг 12 тамирчинтайгаар эмэгтэйчүүдийн -63 кг, -78 кг-аас бусад ангилалд өрсөлджээ. Тэгвэл эдгээр тамирчин бүгд  “Рио 2016” олимпоос медаль хүртэж, шагнал гардуулах ёслолд Япон улсын далбааг мандуулжээ. Тус улсын хувьд 2012 оны Лондоны олимпоос долоон медаль авсан.

Тодруулбал, Японы жүдо бөхийн шигшээ багийн тамирчид нэг мөнгө, найман хүрэл медаль хүртэж эмэгтэйчүүдийн 70 кг, эрэгтэйчүүдийн 73 кг, 90 кг жинд аваргалсан байна. Энэ удаагийн олимпод 137 орны 392 тамирчин 56 медалийн төлөө барилдсанаас 12 медалийг Япон улс авч медалийн тоогоороо тэргүүлсэн юм.

Рио 2016:Монголын үндэсний олон нийтийн телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулж байна.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …