БЭТ-ын жүжигчин У.Уранчимэг, Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” нэртэй дэлгэцийн шинэ уран бүтээлд хамтран тоглож байгаа. Драмын театрын хөөрхөн А.Ганаа театраасаа гарч “Хувьсал” продакшны жүжигчин болжээ. Иэдний тоглосон “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” дэлгэцийн бүтээл нь ирэх есдүгээр сард нээлтээ хийнэ. Харин үүнээс түрүүлээдBottom of Form хошин урлагийн “Шинэ үе” продакшины жүжигчин Г.Ундармаа, “Х ТҮЦ” продакшины жүжигчин А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн нарын тоглосон “Single ladies”романтик, инээдмийн уран сайхны кино энэ сарын 16-наас нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болохоор товлогджээ. Ийнхүү Монголын сайхан бүсгүйчүүд хамтран тоглосон тус тусдаа киногоороо өрсөлдөж байна.
О.Рана
Ugluu.mn