З.Дүвчин: С.Батцэцэг олимпийн өмнөхөн бэртэл авсан байсан

Untitled ффффффффффффффффффффффффффффффффффй

“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн барилдаан өчигдөр болж, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алтан медальт С.Батцэцэг хүч үзсэн. Тэрбээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Африкийн тамирчин Блессинг Оборудудутай таарч ялсан. Гэвч манай тамирчны барилдаан нэг их сайн гарахгүй байв. Дараагийн учраа болох АНУ-ын Е.Пирожковатай таарахдаа мөн л хангалттай барилдахгүй байсаар ялагдсан.

Тэрхүү шалтгааныг нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч З.Дүвчин “Олимп эхлэхээс өмнөхөн бэлтгэл хийж байхдаа мөрөндөө бэртэл авсан байсан юм. Тэрэндээ хөндүүрлэж, сайн барилдаж чадсангүй” гэж тайлбарлалаа.

Бэртэлтэй байсан ч их тэвчээр гарган барилдсан С.Батцэцэгтээ талархал илэрхийлье.

Рио 2016 олимпийг Монголын олон нийтийн радио телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулж байна 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …