Эх орноо дорд үзсэн хүн улстөрд сүүдэртэй байх ёстой юу

a457c9fae3e85104original

“Мөнх тэнгэрийн хүчин доор” кинонд Алтан Улсын жанжин улс орноо дорд үзэж, өөр улсыг магтаад “сүүдэргүй болдог”. Хэдий Алтан Улсын шийдвэр буруу байсан ч, жанжных нь хувьд эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй, түүндээ эцсээ хүртэл бат зогсдог тийм хүн байх учиртай. Чухамхүү тийм хүмүүсээр л жанжнаа хийлгэж, улс орноо удирдан жолоодсон нь эрт цагийн Монголын эзэнт гүрний аугаа байх үндэс нь байв. Алтан Улсын жанжны хувьд ч яахав эх орноо дорд үзээд өнгөрсөн үеийнхээ дүрмээр шийтгэлээ хүлээсэн. Харин эдүгээ цагт ийм хүмүүс Монголд л зөвхөн байж, Монголд л зөвхөн толгойг нь илдэг. Гаднын улс орнуудад төрийн түшээ, ер нь төрд ажиллаж буй л бол хамгийн доод шатнын байгууллагын ажилтан гэлтгүй эх орныхоо эсрэг үг, өгүүлбэр хэлэх нь хориотой. Эс бөгөөс ажилгүй, карьергүй ч болдог.

1

Тэгвэл өнгөрсөн дөрвөн жилд төр барьсан Ардчилсан намын мордохын хазгай гэгчээр дотоод сэтгэхүйгээсээ л улс орны бодлогод тэнцэхгүй, цаашлаад улстөрд байх ёсгүй ийм хүнээр намын ерөнхий нарийн бичгийн даргын ажлаа хийлгэж байж. Эрх баригч намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч бол том албан тушаал, ирэх сонгуулиар УИХ-ын гишүүн болох өндөр магадлалтай албан тушаал. Тэгвэл АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр гэгч нь сонгуулиар Монгол, Монгол хэмээн орилж, ард түмэндээ хайртай дуртайгаа гайхуулдаг, бусад үед нь доромжлоод сууж байдаг ийм л сэтгэхүйтэй хүн байх нь. Магадгүй түүнийг, түүний намыг сонгоогүй болохоор, ажилгүй болсон болохоор энэ мэтээр “Монгол хохино” гээд доромжлоод суухад асуудалгүй бололтой. Төрийн түшээ хүнээс гарахааргүй мэдэгдэл хийж, түүндээ олон ч хүмүүсийг бухимдуулсан Л.Эрхэмбаяр нийгмийн сүлжээн дэх энэхүү постоо Риогийн дэвжээнээс хүрэл медаль аваад алдсан Г.Мандахнарангийн барилдааны дараа нийтэлсэн юм. Түүний энэ постыг харсан зарим нь энэ хүн Монгол хүн мөн үү, Монголын ард түмэндээ хайртай, дуртай, Монгол Монгол гээд л долоох нь халаг явсан цаг саяхан байлтай гэх зэргээр нэлээд бухимдангуй сэтгэгдэл үлдээсэн юм.

Төгс

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …