Их мастер А.Энхтуул 95 хүнтэй зэрэг тоглолоо

14111649_888274431304955_526877227_nАрван зургаахан настайдаа Төрийн дээд одон “Алтан гадас”-аар энгэрээ мялаасан шатарчин бол Олон улсын шатрын их мастер А.Энхтуул юм.

8 дугаар сарын 20-нд буюу өнгөрсөн хагас сайн өдөр Их мастер А.Энхтуултай “ШАТАР ЗЭРЭГ ТОГЛОХ ӨДӨРЛӨГ”-ийг “Оюуны Ундраа Групп”-ийн хэрэгжүүлж байгаа Соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборын санаачлагаар амжилттай зохион байгууллаа.14081384_888274437971621_929085002_n

Өдөрлөгт шатар сонирхогч иргэд болоод, зарим уран бүтээлчид очсон аж. Тодруулбал “Зайсан Хилл” цогцолборын дэргэдэх танктай хөшөөний талбай дээр шатар сонирхогчидтой тоглосон. Их мастер А.Энхтуул нийт 95 хүнтэй нэгэн зэрэг тасралтгүй 6 цаг тоглохдоо 73 хүнийг хожиж, 10 хүнтэй тэнцэж, 12 хүнд хожигдсон. Энэхүү зэрэг тоглосон 95 сонирхогчид дунд 6 настай балчираас 86 настай ахмад настан хүртэлх бүх насны хүмүүс байсан аж.

Энэхүү өдөрлөгийн зохион байгуулсан “Оюуны Ундраа Групп”-ээс Налайх дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасагт гурван сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хандивлахаар болжээ.14054715_888274454638286_1464149786_n 14088887_888274444638287_192648148_n 14089523_888274457971619_1857034315_n 14101606_888274447971620_332668410_n 14123414_888274451304953_1259901068_o

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …