Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 23. Мягмар гараг. Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 20. Ангараг гараг. Шийдэм одтой, 6 цагаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.
Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Халуун эгэх улирал 1 цаг 36 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.