Сангийн сайд Б.Чойжилсүрэн энэ долоо хоногт Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Жэймс Андерсон “Тогтвортой, хүртээмжит өсөлтийн төлөөх эдийн засгийн болон нийгмийн тэргүүлэх арга хэмжээнүүд” зөвлөмжийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд хүргүүлсэн бөгөөд Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн хүндрэл, бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ хэлсэн байна.
Түүнчлэн, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллахаа мэдэгджээ.
Эх сурвалж: Сангийн яам