Өнөөдөр эдийн засагчид болон эдийн засгийн ухаанаар дагнасан эрдэмтэд Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэл, гарц шийдэл сэдэвт хэлэлцүүлэгийг хийхээр болжээ.
Хэлэлцүүлэг “Туушин” зочид буудалд 09.30 минутаас эхэлсэн байгаа аж. Эдийн засаг элгээрээ хэвтэж, ямар ч сэхэл авахгүй хэмжээнд хүрсэн, мөн төсвийн алдагдал 2,1 их наядад хүрсэн энэ цаг үед ямар арга хэмжээ авах, төсвийн хүндрэлээс цаашид яаж гарах уу, энэ байдлаас хэрхэн ангижрах уу, мөн эдийн засгийг эрүүлжүүлэх, эрүүл төсвийн тодотгол хийх талаар эрдэмтэд хэлэлцүүлэг хийж гарц гаргалгааг гарахаар нэгдэх юм байна.
Хэлэлцүүлэгт Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, Төсөвтэй холбоотой хүндрэл бэрхшээлийн талаар эдийн засагч Н.Энхбаяр, Макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар Б.Түвшинтөгс, Олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгцээ, шаардлагын талаар эдийн засагч Ч.Хашчулуун болон бусад эдийн засагчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх нь. Ямартай ч, энэ хэлэлцүүлэгээс тодорхой үр дүн гарна гэдэгт итгэж найдаж байна.
Zaluu.com