Өнгөрсөн оны сүүлчээр С.Зориг агсныг хөнөөсөн байж болзошгүй гэсэн хоёр иргэнийг Орхон аймгаас баривчилж, цагдан хорьсон мэдээлэл нэг хэсэг сенсааци тарьсан билээ. Тэр хоёрыг баривчилсаны дараа талийгаачийн эхнэр Б.Булганыг ч мөн Төв аймгийн цагдан хорих ангид саатуулж, өнөөдрийг хүртэл цагдан хорьсон хэвээрээ байгаа юм.
Харин талийгаачийн амийг хөнөөсөн гэх 50 гаруй насны хоёр иргэнийг мөрдөн байцаах ажиллагаа дуусч, хавтаст хэргийг прокурорын хяналтад шилжүүлэхэд бэлэн болсон гэх албаны мэдээлэл байна. Энэ хэргийн талаар хууль хяналтын байгууллагаас нууцалж байгаа бөгөөд энэ хэрэг дээр Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа нь хэвээрээ гэв.
Харин сэжигтэн этгээдүүдийн хувьд хүний амь нас хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн гэх. Тиймээс хэргийг шалгаж яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон бололтой.
О.Сайхан
Эх сурвалж: Zaluu.com