Их Британийн “ВВС” агентлаг энэ зууны шилдэг 100 киноны жагсаалтыг танилцуулав. Эдгээр жагсаалтыг гаргахдаа кино театрт хэр их үзэгчтэй байснаар нь болон орлого, кино бүтээхэд зарцуулсан хөрөнгө зэргийг харгалзан үзсэн байна.
1.Mulholland Drive (David Lynch,2001)
Жагсаалтыг “Mulholland Drive” тэргүүллээ. Сэтгэл зүйн болон харилцааны тухай өгүүлэх хэрнээ голчлон харилцан яриа зонхилох эл бүтээл “АНУ-ын дунд насныхны үзэх дуртай кино”-гоор хүртэл шалгарч байсан юм. Тэгвэл “ВВС” энэхүү бүтээлийг энэ зууны шилдэг 100 киноны тэргүүнд залав.
2. In the Mood for Love (Wong Kar-wai, 2000)
Хятадын кино урлагийн шинэ цагийн томоохон төлөөлөл “Хайр сэтгэл” хэмээх бүтээл жагсаалтын хоёрдугаарт бичигдлээ. Найруулагч Вон Карвайгийн сонгодог бүтээлүүдийн нэг болох тус кино нь Ази гэлтгүй дэлхий дахинд үзэгчдийг байлдан дагуулж чадсан.
3. There Will Be Blood (Paul Thomas Anderson, 2007)
Америкийн газрын тосны ертөнцийн тухай өгүүлэх энэ кино 2007 онд нээлтээ хийснээс хойш хамгийн богино хугацаанд зарлагаа нөхөж чадсан түүхтэй. Америк хэв маягийг “үзүүлэх” дуртай Пол Томас Андерсон энэ киногоор өөрийгөө нотлон харуулж байв.
4. Spirited Away (Hayao Miyazaki, 2001)
Одоогоос 15 жилийн өмнө нээлтээ хийж байсан “Сүнсээр Туугдагсад” хүүхэлдэйн киног үзээгүй хүн ховор. Хүүхэлдэйн киноны жанр боловч өгүүлж буй санаа, үйл явдал нь бүх насныханд гайхалтай хүрсэн байдаг. Ер бусын сүнсний ертөнцөд аялах охин, эцэг эхээ буцаан хүн болгохын тулд ямар сонирхолтой адал явдал туулдагийг энэхүү киноны фэнүүд хэлүүлэлтгүй мэдэх биз ээ.
5. Boyhood (Richard Linklater, 2014)
Жагсаалтын тавдугаарт “Boyhood” бичигдэв. Энэ кино эцэг, эхчүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан бөгөөд эрэгтэй хүүхэдтэй аав, ээжүүдийн “гарын авлага” болсон бүтээл юм. Кино 2014 онд нээлтээ хийсэн.
6. Eternal Sunshine of the Spotless Mind (Michel Gondry, 2004)
Майкл Гаундри хайр дурлалын сэдвийг амилуулахын тулд өөрөө дахин дурласан гэж хүртэл бичигдэж байсан энэ кино дэлгэцэнд гарснаасаа хойш олон ч удаа хэвлэлийн сэдэв болсон. Алдарт Жим Кэрри анх удаа дурласан эрийн дүрд яаж орох бол гэх үзэгчдийн хүлээлт тэднийг гонсойлгоогүй. Нөгөө талаар “Титаник”-ын гүнж Кэйт Уинсли ч сайн жүжиглэсэн. Кино шүүмжлэгчид тус бүтээлийг хосуудын бат бэх харилцааг хадгалахад зориулсан “мөнхийн бүтээл” гэж нэрлэсэн удаатай.
7. The Tree of Life (Terrence Malick, 2011)
“Амьдралын Мод” гэх энэхүү бүтээл одоогоос 4 жилийн өмнө нээлтээ хийсэн. Брэд Питийн хамгийн даруухан дүрүүдийн нэг хэдий ч амьдрал, гэр бүлийн утга учрыг энгийнээр сайхан тайлбарласан. Киноны үйл явдал өрнөх цаг хугацааны зураглал зэрэг нь яг л гэр бүлд зориулсан бүтээл мэт харагдана.
8. Yi Yi: A One and a Two (Edward Yang, 2000)
Жагсаалтын 8 дугаарт Хятадын уран бүтээлч, найруулагч Эдвард Яангийн 2000 онд туурвисан “Нэг болон Хоёр” бүтээл багтлаа. Кино шүүмжлэгчдийн дунд одоо хүртэл нэр нөлөөтэй хэвээр байдаг эл бүтээлийг та бүхэн сонирхоод үзэхэд гэмгүй болов уу.
9. A Separation (Asghar Farhadi, 2011)
XXI зууны шилдэг 100 киноны есдүгээр байрт “Алтан баавгай” шагналын шилдэг кино, шилдэг эрэгтэй, эмэгтэй жүжигчний шагналт “A Separation” кино бичигджээ. Гэр бүлийн салалт болон хосуудын нэгэндээ итгэл итгэлцэлийг харуулсан сонирхолтой бүтээл гэж кино шүүмжлэгчид дүгнэсэн байдаг.
10. No Country for Old Men (Joel and Ethan Coen, 2007)
Техасын бөглүү газар буудалцаан болсны дараа нэгэн эр үхсэн хүмүүс, машинууд байхыг олж очоод, хар тамхин дунд байсан 2 сая долларыг авч явна. Түүний араас хэрцгий алуурчин хөөснөөр энэ киноны үйл явдал эхэлдэг. Томми Лигийн амьдруулсан бас нэгэн шилдэг бүтээл бол “Нутаггүй хөгшин эрс” гэх эл кино юм. Оскарын 8 номинацид нэр дэвшиж байсны сацуу найруулагч Этан Кёон, Жоел нарын хамтарсан анхны бүтээл билээ.
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ