Буутай залуус “Хаан” банкнаас 20 сая төгрөг дээрэмджээ

32786f97dfde76504dad96e8f4c71db52f6ac63d

Уржигдар буюу энэ сарын 22-ны өдөр галт зэвсгээр зэвсэглэсэн этгээдүүд Дорноговь аймгийн Мандах суманд үйл ажиллагаа явуулдаг “Хаан” банкнаас 20 гаруй сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарчээ. Энэ хэргийг буу, хутгаар зэвсэглэсэн үл таних хоёр залуу үйлдсэн байна.

Тэд банкны теллерийг сүрдүүлж, 20 гаруй сая төгрөг болон гар утаснуудыг нь дээрэмдээд зугтсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр, сэжигтэн этгээдүүд 19-20 орчим насны, 170 орчим см өндөртэй байсан аж.

Хэргийг цагдаагийн алба хаагчид шалгаж байгаа бөгөөд эрэн сурвалжлах ажиллагааг яаралтай эхлүүлжээ.

Нинж

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Шүгэл үлээгчийг хамгаалах, урамшуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төслийг дэмжлээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхолд хохирол …