Приус-уудын татварыг нэмнэ

1236

Сангийн сайд Б.Чойжилсүрэн өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод төсвийн тодотгол болон дагалдах хуулийн төслүүдийг өргөн барьсан. Уг хуулийн төсөлд хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд багтаж байгаагийн дотор “hybrid” автомашинаас авах онцгой албан татварыг нэмэгдүүлэх талаар тусгажээ. Тиймээс бидний сайн мэдэх “рrius” автомашинуудаас авах татвар өсөх юм.

Ингэснээр импортоор орж ирж буй “hybrid” буюу “prius” автомашинуудаас авдаггүй байсан онцгой албан татварыг авч эхлэх юм. Сангийн сайдын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд дурдсанаар үйлдвэрлэгдээд 7-оос дээш жил болсон “hybrid” автомашинд онцгой албан татварыг 50 хувиар тооцож авч байх аж.

Хэрэв энэ хууль энэ чигээрээ батлагдвал 2009 оноос хойш үйлдвэрлэгдсэн “hybrid” автомашинууд онцгой албан татвараас чөлөөлөгдөж, өмнө нь үйлдвэрлэгдсэн “hybrid” автомашинууд онцгой албан татварыг 50 хувиар тооцож төлөх юм. Мэдээж энэ нь шатахуун бага иддэг автомашинтай болох гэсэн халаас нимгэн иргэдэд илүү хүнд тусах нь ойлгомжтой.

Өмнөх Засгийн газрын хувьд ч иймэрхүү амьдралын боломж бололцоотой, баячууд уруу чиглэсэн шийдвэр гаргаж байсан юм. Тодруулбал, Японоос оруулж ирж буй цоо шинэ, шинэвтэр буюу 0-3 жилийн насжилттай автомашинуудаас авах гаалийн татварыг тэглэж байсан юм.

Нинж

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2026 оны гуравдугаар сарын 11/  “Импортын барааны гаалийн албан татварын …