Америкийн “www.wikihow.com” сайт суганы эвгүй үнэрийг арилгах аргаас нийтэлжээ.
Алхам №1
Суганы эвгүй үнэрийг арилгахад танд лимон, төмс эсвэл өргөст хэмх байхад хангалттай. Та эдгээр хүнсийг нарийнхан хэрчээд долоо хоногийн турш сугаа арчаад дараа нь бүлээн усаар угаагаарай.
Алхам №2
Алое жимсийг нарийнхан жижиглэж хэрчээд сугаа арч. Дараа нь тэжээлийн тос түрх.
Алхам №3
Сугандаа бага зэргийн элсэн чихэр түрхээд дараа нь мөлгөр гадаргуутай чулаагаар сугаа сайтар үрэх хэрэгтэй. Энэхүү арга суганы эвгүй үнэрийг дарахаас гадна суганы ойр орчимд үүссэн хар толбыг арилгадаг байна.
Алхам №4
Нэг халбага гурил дээр бага зэргийн лимоны шүүс хийгээд сайтар хутга. Дараа нь гурилаа суган дээрээ тавь. Энэхүү аргыг долоо хоног хэрэглэхэд үр дүнг нь харах болно.
Алхам №5
Дээрх аргыг хэрэглэж байхдаа сунганыхаа үсийг татуурга эвсэл наалтаар авах хэрэггүй.
Алхам №6
Хэрвээ та байнга хөлөрдөг бол суганд зориулсан бүтээгдэхүүн байнга хэрэглэхийг зөвлөж байна.
Алхам №7
Суганаас тань гэнэт эвгүй үнэр үнэртэж, хөлөрч эхэлсэн бол эмчид заавал үзүүлээрэй.
Алхам №8
Байнга эрүүл хоол хүнс хэрэглэж байх хэрэгтэй.
Алхам №9
А болон В витамин суганы эвгүй үнэрийг дардаг байна. Та эдгээр витаминийг хосоор нь 10 хоног хэрэглэх хэрэгтэй.
Алхам №10
Баталгаагүй эм худалдан авахаас болгоомжил.
Алхам №11
Зөвлөгөөний дагуу таны суганы эвгүй үнэр арилахгүй байгаа бол та гоо сайхны газраар үйлчлүүлэх хэрэгтэй.