Япон Улсаас захиалгаа автомашин импортолдог “Алтан харилцаа” компанийн удирдлагууд залилан хийж, иргэдийг 520 сая төгрөгөөр хохироосон талаар өнөөдөр иргэн Э.Энхбаяр нарын хүмүүс мэдээлэл хийлээ.
Тус компани нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард иргэдээс 520 сая төгрөгийн захиалга авсан ч өнөөдрийг хүртэл нэг ч автомашин оруулж ирээгүй байна.
Иргэн Э.Эрхэмбаяр, ““Алтан харилцаа” компани нь автомшины захиалгыг интернетээр авдаг. Иргэдээс хамгийн их 36 сая төгрөг байршуулсан байна. “Алтан харилцаа” компанийн захирал н.Цэвэлмаатай утасаар холбогдохоод “Бид ямар ч машины захиалга аваагүй” гэсэн хариулт өгсөн. Тиймээс хохирогчид тавдугаар сарын 20-нд “БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус компанийн захирал залилангийн шинж чанартай үйл ажиллагаа явуулж байна.
Шалгаж өгнө үү” гэдэг хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу зургадугаар сарын 13-наас н.Цэвэлмаад эрүү үүсгэн шалгаж, 30 хоног баривчлах шийдвэр гаргасан ч мөрдөн байцаалт удаашралтай байна. Тиймээс хохирогчид Өргөдлийн байнгын хороо, Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг дээд шатны байгууллагад хандана” хэмээв.
Мөн хохирогчдын зүгээс иргэдийг интернетээр захиалга өгч, энэ мэт байдлаар хохирохгүй байхыг санууллаа.
Эх сурвалж:“Монцамэ” агентлаг