Монголын жудочдод ивээлтэй өдөр

546945178Наймдугаар сарын 14-ны энэ өдрийг Монголын жүдо бөхийн шигшээ багийн хамт олон “Жудочдын өдөр” хэмээн билэгшээн үздэг.

Учир нь одоогоос яг есөн жилийн өмнө 2004 оны наймдугаар сарын 14-нд Афины олимпод оролцсон Монголын баг тамирчдаас Х.Цагаанбаатар ганцаараа хүрэл медаль хүртэж, эр бяр, ухаан самбаагаараа Монгол түмнийхээ бахархалыг төрүүлж байсан.

Тэгвэл 2008 оны наймдугаар сарын 14-нд Найдангийн Түвшинбаяр даян дэлхийн спортын их баяр наадам “Зуны олимп”ийн ХХIX наадмын жудо бөхийн төрөлд алтан медалийн эзэн болж,  Монгол Улсын түүхэнд анх удаа олимпийн аварга хэмээх эрхэм дээд алдрыг хүртсэн билээ. Мөн тэр өдрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Монгол Улсын гавъяат тамирчин цолоор шагнуулсан юм.

tuvshinbayar_avargabronzo

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хурдан болон жороо морины уяач, шагайн харваачдад улсын цол олгуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж, болзол хангасан хурдан морь, …