Г.Мандахнаранд “Хүчит Чулуу” ХХК-аас 2 өрөө байр бэлэглэлээ

147244116957c3ab51d7366

“Рио-2016” олимпийн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнарангийн барилдаан Монгол түмнээ огшуулсан билээ. Тэрбээр хэдийгээр хүрэл медалийн төлөө ДАШТ-ий мөнгө, Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Узбекстаны Наврузовтай барилдсан боловч эргэлзээтэй шүүлтийн улмаас хүрэл медаль зүүх боломжоо алдсан юм.

Харин Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос Г.Мандахнарангийн амжилтыг үнэлж Алтаар медаль цутгаж бэлэглэх хандивын аян эхлүүлсэн юм.

Энэхүү аяны хүрээнд нийтдээ 20 сая 417 мянган төгрөг цугларсан ба хандивийн мөнгийг алтаар цутгаж урласан медалийн хамт Г.Мандахнаранд гардууллаа.

Мөн “Хос гангийн оргил” ХХК-аас таван сая төгрөгийн үнэ бүхий “Мizuno” брэндийн хувцас хэрэглэлийг гардуулан өгсөн бөгөөд “Хүчит Чулуу” ХХК-аас 2 өрөө байрны батламж гардуулаад байна.

Эх сурвалж: Zaluu.com

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …