Эмэгтэй та өмссөн хувцас, хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүн зэргээрээ өөрийгөө хөгшин харагдуулах нөхцөл бүрдүүлдэг гэдгээ мэддэг үү? Өөрийгөө хөгшин харагдуулдаг зүйлийг олж мэднэ гэдэг хэцүү л дээ. Ялангуяа өдөр тутам хэрэглэдэг зүйлээс болдог бол.
Үсээ шаргалаар будах
Шаргал өнгө нь бүх төрлийн арьсны өнгөтэй тохироод байдаггүй. Таныг хөгшин харагдуулах нь их байдаг өнгө юм. Альфапарт Милано хэмээх үс арчилгааны фирмийн сургагч багш Тери Гуардино “Ихэнх арьс хөгшрөх тусам шаргал эсвэл шар өнгөтэй болж байдаг. Энэ нь үргэлж шаргал үстэй яваад байх хэрэггүй гэсэн үг юм” гэж хэлжээ.
Ер нь бол арьсныхаа ерөнхий өнгөтэй тохируулан үсээ будаж байх хэрэгтэй юм байна.
Хэтэрхий их дасгал сургууль хийх
Та дасгал хийхээ боль гэсэн үг биш шүү. Зөвхөн хэтэртэл элдэв дасгал хийхээ л боль гэсэн үг юм. Булчин ихтэй харагдах нь таныг хөгшин харагдуулах нэг нөхцөл болно. Нэгэн алдартай тураах төвийн зааварлагч Трэси Андерсоны хэлсэнээр хэтэрхий их булчингийн ачаалал нь арьсны ерөнхий өнгийг хөгшин харагдуулдаг нөлөөтэй аж.
Үсээ хэт хуурайшилттай байлгах
Хуурай үс нь бас хөгшин харагдуулдаг. Тийм учраас 7 хоногт нэг удаа ч болов гүн чийгшүүлэгч хэрэглэж байх хэрэгтэй.
Арьсныхаа гуужилтанд саад болох
Таны хэрэглэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн чинь арьсны гуужилтад хэрхэн нөлөөлж байгааг мэддэг байх хэрэгтэй. Арьс гуужих үед дараагийн арьс бэлэн болсон байдаг учраас энэ нь эрүүл үзэгдэл юм. Гуужилт удаан байх нь арьсыг хөгшин харагдуулж болдог.
Хуучин хөхний даруулга хэрэглэх
Ихэнх эмэгтэйчүүд үргэлж авдагтайгаа ижилхэн хөхний даруулга авсаар л байдаг. Гэтэл нас ахихын хэрээр биеийн хэлбэр өөрчлөгдөж байдаг бөгөөд ямар хөхний даруулга таныг залуу харагдуулах талаар бас бодоод үзээрэй.
Усны оронд кофе сонгох
Ус хэрэглэж байх нь арьсыг залуу харагдуулдаг хэмээн хүн бүр итгээд үүндээ кофе, эсвэл алкохол хэрэглэж алдаа гаргах нь элбэг байдаг аж.
Нүдний будгандаа хүнд өнгө сонгох, нүдээ хэтэрхий их будах
“Beauty Genius” брэндийн зөвлөх Эрика Бишоп завсрын өнгө сонгох нь таныг илүү амьд, залуу харагдуулдаг гэдгийг сануулж байна.
Хэтэрхий бүдэг өнгийн хувцас өмсөх
Ихэнх эмэгтэйчүүд нас ахих тусам саарал эсвэл гандсан мэт өнгийг ихэнхдээ сонгодог аж. Энэ нь хөгшин харагдуулах бас нэгэн хүчин зүйл болох юм.
Унжсан хэлхгэр хувцас өмсөх
Ихэнх жин ихтэй эмэгтэйчүүд болох нас ахиж буй эмэгтэйчүүд хэлхгэр унжсан хувцас сонгодог нь бас л хөгшин харагдуулах үндэс болдог юм байна. Иймээс өөртөө тохирсон сул чөлөөтэй боловч хэтэрхий уут шиг харагдаар байхааргүй хувцас сонгож байгаарай.
Энгэсэг болон нүүрний будаг хэтрүүлэн хэрэглэх
Та гоё харагдахаар эсвэл нүүрнийхээ үрчлээг нуухаар хэтэрхий их будах тусам л хөгшин харагдаж байдаг гэдгээ мэддэг үү? Нүүрээ будахдаа өөрийн онцлогт тохируулан маш бага хэмжээгээр будаж байх нь эрүүл залуу арьстай явах боломжтой байлгадаг.
everyday.mn