Мөнгөө хэрхэн аривжуулж, баян болох вэ

Америкийн “www.wikihow.com” сайт мөнгөө хэрхэн арвижуулах, хадгалах аргаас нийтэлжээ.

Алхам №1

Мөнгөө хадгалах, арвижуулах арга бол сайтар тооцоолол юм. Тиймээс та сарын эхэнд энэ сард хэдэн төгрөгний зүйл худалдан авахаа тооцоолж, санхүүгийн тайлан гаргах хэрэгтэй. Сайтар тооцоолол танд тусаа үзүүлэх болно.

Алхам №2

Өр тавих хэрэггүй. Хэрвээ та шаардлагатай биш бол битгий өр тавьж бай. Мөнгө арвижахад хамгийн том саадыг өр бий болгодог.

Алхам №3

Задгай мөнгийг бүү үр. Бага нэгжтэй мөнгийг нэг саванд хийгээд хадгалж, бага багаар цуглуулах хэрэгтэй. Аль болох задгай мөнгийг үрэх хэрэггүй.

Алхам №4

Олон виза карттай байхаас зайлсхий. Олон карт таныг будилуулах болно. Мөнгийг нэг дор цуглуулж байж арвиждаг.

Алхам №5

Сард авах цалин, урамшуулал зэргээ сайтар бодож, тооцоолох хэрэгтэй. Сард авах мөнгөнийхээ 5-10 хувийг хадгалж занш.

Алхам №6

Бусдын мөнгийг хадгалахаас зайлсхий.

Алхам №7

Эрүүл бие. Мөнгөө арвижуулахыг хүсч буй бол эрүүл мэндээсээ хэзээ ч битгий мөнгө харамлаарай. Мөнгө арвижих, та амжилттай явах эсэхийг эрүүл бие шийдвэрлэх болно.

Алхам №8

Тамхи, архи зэрэг эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүнийг хэзээ ч битгий худалдан ав.

Алхам №9

Зөвхөн эрүүл хүнсэнд л мөнгөө зарцуул.

Алхам №10

Хэрвээ та мөнгөө бэлнээр хадгалдаг бол үргэлж тоолох хэрэггүй. Орлого хийх үедээ мөнгөө тоол заншаарай.

Алхам №11

Мөнгөө аривжуулах нь таны сэтгэл зүйтэй шууд холбоотой гэдгийг сана. Тиймээс та мөнгөө цуглуулж чадна гэх бат итгэлийг өөртөө бий болгох хэрэгтэй.

shuud.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …